Парист зоогийн газруудаа нээж, шилдэг шагналуудыг хүртсэн Японы алдартай ахлах тогооч Таку Сэкинэтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл цацагдаад байсан юм. Гэвч уг мэдээлэл нь хуурамч гүтгэлэг байсан бөгөөд үүнээс болж сэтгэл санааны гүн дарамтад ороод байсан ахлах тогооч энэ долоо хоногийн даваа гарагт амиа егүүтгэсэн хэмээн гэр бүлийнх нь эх сурвалж мэдээлжээ.
Таку Сэкинэгийн Дерсу зоогийн газар 2016 онд Францын хамгийн шилдэг зоогийн газраар шалгарч байсан юм. Өнгөрөгч 2019 онд ази хоолны Шевал Дор зоогийн газраа нээсэн нь мөн л шагнал хүртжээ.
Гэвч өнгөрсөн зун Инстаграм хуудсанд нэгэн эмэгтэй нэр нь үл мэдэгдэх ахлах тогооч түүнд бэлгийн дарамт үзүлж, хүчирхийлсэн тухай цахим орчинд зарласан байна. Харин наймдугаар сард Атабула цахим хуудсанд удаан хугацааны эрэн сурвалжлага, мөрдлөгийн дүнд олонд танигдсан Японы ахлах тогооч уг хэрэгт холбогдолтой болохыг зарласан юм.
Энэ бүгдийн дараа Сэкинэ худал гүтгэлэг тул нэр төрөө цэвэрлэнэ хэмээн мэдэгдэж, сэтгэл санааны гүн дарамтад орсныг эмч нар хэлж байжээ.
Тэрээр Францын алдартай ахлах тогооч Ален Дюкасстай хамт Токио болон Парист суралцжээ. 39 настай Сэкинэгийн эсрэг албан ёсны гомдол мэдүүлэг цагдаа шүүхийн байгууллагад ирээгүй бөгөөд цагдаа нар түүнийг албан ёсоор мөрдөж шалгаагүй байсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Япон хүний мөн чанар энэ. Манайхан бузар хэрэг хийчихээд баригдчихаад ичихгүй гүрдийгээд амьд яваад байна шүү дээ.
is
Хүнийг бас ингэж алах гэж