СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Монгол улсын далбаатай 300 хөлөг онгоц байдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Манай улс мэргэжлийн далайчинтай болжээ. Тэрээр Монголын далбаатай онгоцон дээр ажллах далайчдыг бэлтгэж эхэлжээ. Улс орны гадаад харилцаа, эдийн засаг, тээврийн харилцааны 80 гаруй хувь нь далайн тээвэртэй холбоотой. Манай улсын хувьд улсынхаа далбааг байршуулдаг 300 хөлөг онгоц байдаг. Далайд гарцгүй учир хөрш зэргэлдээ орноор дамжуулан далай тээврийн үйл ажиллагаагаа явуулдаг. Өмнөд харш БНХАУ-р дамжуулан долоон боомтод чөлөөтэй зогсолт, тээвэрлэлт хийдэг байна. Эдгээр хөлөг онгоц дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэн Монгол далайчидтай болж байгаа юм.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн далайчин бэлтгэж байгаа нь манай улсын хувьд анхны тохиолдол. Далайчдыг эх орондоо сургаж мэдлэг олгоод Солонгос улсад дадлага бэлтгэл ажилд явуулаад байна.

Далайн захиргаанаас 2019 онд усан замын 145 тээврийн хэрэгсэл бүртгэлд хамрагдсаны 7 нь Улаанбаатар хотод зорчдог. Эдгээр нь онцгой байдлын аврах ажиллагаа, усан эргүүл зэрэгт үүрэг гүйцэтгэдэг байна. .  Үлдсэн хэсэг нь шинжилгээ судалгааны ажил, аврах, эрэх, сэргийлэх ажилд ашиглагддаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.