Заамар нутгаас төрөн гарсан дуучин Бямбасүрэнгийн Эрдэнэхүү ихэвчлэн мал сүрэг, малчин ардынхаа хөдөлмөр зүтгэлийг магтан дуулдаг нэгэн. Тэрээр саяхан бүтээсэн “Малчин Монгол” дуундаа ч монгол ахуй соёл, таван хошуу мал, малчны хөдөлмөр зүтгэл, эдлэл хэрэглэл, уудам эх орныхоо үзэсгэлэнт байгаль бүхнээ багтаажээ.
Түүний "Малчин Монгол" дууны шүлгийг яруу найрагч Нямбуугийн Баянмөнх, аяыг хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр, хөгжмийн найруулгыг “Soft music” студын захирал Эрдэнэбуян хийжээ. Харин клипийг Face studiо-д бүтээсэн байна.
Дуучин Б.Эрдэнэхүү “одоогийн залуус хөдөө ахуй, нүүдэлч дорнын түүхээс хөндийрч байгаа учраас ядаж малчин айлын хүү би энэ соёлоо дуундаа шингээж залуучуудад үлгэр дууриал болохыг хичээдэг” гэжээ. Нэг үгээр тэрээр монголынхоо түүх соёл, уламжлалт зан заншлаа уран бүтээлдээ шингээж, хадгалж авч үлдэхийг хичээдэг байна.
Б.Эрдэнэхүү 2017 онд “Малчин ааваа магтан дуулъя” нэртэй уран бүтээлийн тоглолт хүртэл хийж байсан юм. Харин эх оронч үзэлтэй дуучны дараагийн уран бүтээл ямар байх бол гэдэг хүлээлт түүний сонсогч, фэнүүд дунд үүсээд байгаа нь дамжиггүй биз ээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Saihan daa
Ямар гоё дуу вэ?