СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-30

Автомашины техникийн үзлэг, осолд орсон түүхийг харах боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Импортын автомашинуудын 90 хувь нь Япон улсаас орж ирдэг бөгөөд өдөрт дунджаар дөрвөн чингэлэг машин гаалийн хяналтын бүсэд буудаг байна. Жилд дунджаар 50 мянган тээврийн хэрэгсэл хилээр орж ирдэг бол энэ тоо жилээс жилд өссөөр байгаа юм.

Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн дийлэнх нь 4-6, 6-9 жил ашиглагдсан буюу он хуучин машинууд, дээрээс нь эвдрэл гэмтэл ихтэй байгаа юм. Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн яам болон Прокурорын байгууллагаас .

Худалдан авагч тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахдаа өмнө нь хэн хэрэглэж байсан, ямар техникийн үзлэг, осол аваарт орж байсан зэрэг мэдээллийг мэдэх боломжгүй байгаа юм.

Тэгвэл Гаалийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, АТҮТ хамтран жолооч нарт зориулан тээврийн хэрэгслийн ашиглалтын түүх үзэх боломжийг www.autobox.mn сайтаас харах боломжийг ирэх сарын 5-наас олгож байна. 

БНСУ, Япон, АНУ, Австрали улсаас ирж байгаа тээврийн хэрэгслийн км-ийн гүйлтийг ухраадаг, эвдрэл гэмтлийг засан оруулж ирдэг асуудал цэгцэрнэ гэдгийг АТҮТ-өөс дурдсан юм. Цаашлаад гарал үүслийн талаарх мэдээллийг тодорхой болгож, үйлдвэрлэгчээс давхар мэдээллийг нь шалгах гэнэ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.