Их Британийн зэрлэг ан амьтдын цэцэрлэгт хүрээлэнд байсан таван тотийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болжээ. Учир нь тэдгээр тоть хажуугаар зөрж өнгөрсөн иргэд рүү хараал хэлж, хэрүүлж хийх болсон байна.
Тотинуудыг Линколншир цэцэрлэгт хүрээлэнд хандив болгон бэлэглэжээ. Гэвч хэдхэн хоногийн дараагаас тотинууд амнаасаа байнга хараал, хэрүүлийн сэдэвтэй таагүй үгс урсгаж зочид болон ажилчдыг гайхшруулах болсон байна.
Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Стийв Николсын хэлснээр тотинууд ингэж их хараалын үгс хэлж байгаа нь хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлэх ба хажуугаар нь зөрж өнгөрөх бүрт бүдүүн тарган новш хэмээн түүнийг ч бас доромжилдог тухай ярьжээ.
Хачирхалтай нь тэдгээр Африкийн саарал тотинууд болох Эрик, Жэйд, Элзи, Тайсон, Билли нарыг нэг долоо хоногийн дотор таван өөр хүн хандив болгон бэлэглэсэн байна. Тэднийг олон нийтэд нээлттэй хэсгээс нүүлгэсэн ба тус тусад нь салгажээ. Ажилчид тотинууд удахгүй илүү найрсаг, нөхөрсөг үг сурна гэдэгт найдаж байна гэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.