СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-09-30

Г.Жигжидсүрэн: Түүхэн кино хийх төрийн бодлого хэрэгтэй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Болор-Эрдэнэ
4 жилийн өмнө

Монголын Үндэсний Кино Хорооны зүгээс аравдугаар сарын 01-ны өдөр “Монголын кино урлаг-2020” чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус чуулга уулзалтын талаар ардын жүжигчин кино найруулагч Г.Жигжидсүрэн, кино найруулагч, зохиолч О.Батзориг, Монголын үндэсний кино хорооны тэргүүн М.Оргил нар мэдээлэл өглөө.

Тус чуулга уулзалт нь цар тахлын өмнө ба дараах Монголын кино урлаг сэдвийн хүрээнд явагдах юм. Дэлхий дахиныг донсолгож буй “Ковид-19” тахлын Монголын кино урлагийн салбарт үзүүлж буй нөлөө, олон улсын кино салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийгдэж, Засгийн газар, салбарын яамд, төрийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, киноны мэргэжлийн байгууллага холбоод кино урлагийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын хандлага хэрхэх талаар хуран чуулах юм.

Монголын үндэсний кино хорооны тэргүүн М.Оргил: Түүхэн киног хийж гаргах нь соёлын өв юм

Монголын кино урлаг олон улсын кино хороодын ассоциац, Азийн кино хороодын сүлжээ гэх мэт олон байгууллагуудад нэгдэж ажиллаж байна. Кино урлагийн холбоодод элсэхийн тулд заавал төрийн байгууллагатай хамтарч ажиллах ёстой гэсэн шаардлага байдаг. Тиймээс бид Монголын Үндэсний кино хороог байгуулсан. Төр засаг кино урлагийг дэмжиж байж дэлхийд танигдсан уран бүтээлийг гаргаж чадна.

Тэр тусмаа түүхэн киног хийж гаргах нь соёлын өв юм. Засгийн газраас кино урлагийг дэмжих төсөв дэмжлэгийг хуулинд тодорхой тусгаж өгөхийг хүсэж байна.

Нийт урлагийн салбарт 7000 гаруй уран бүтээлчид байдаг. Жилдээ 40, 50 кино хийгдэж дэлгэцнээ гардаг.

Ардын жүжигчин кино найруулагч Г.Жигжидсүрэн: Гадаадын кино урлагт Монголын түүхийг гуйвуулж кино хийсэн байдаг

Монгол улсад олон кино гарч байгаа ч шаардлага хангаж байгаа кино маш цөөхөн. Тэдгээрийн дундаас олон улсын кино наадам, төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа цөөн тооны уран бүтээл л байдаг.

Гадаадын кино урлагт Монголын түүхийг гуйвуулж кино хийсэн байдаг. Монголчууд зэрлэг, түүхий мах иддэг гэх мэт муу дүрээр гардаг. Энэ бүгдийг бид залруулж, үнэн бодитой судалгаан дээр үндэслэж кино хийх ёстой.

Кино найруулагч, зохиолч О.Батзориг: Соёлын дархлааг бий болгох хэрэгтэй

. Кино урлаг нь суртал ухуулга, гоо зүй, хүн байх зэрэг киногоор дамжуулж соён гэгээрүүлж байсан бол одоо тэгж чадахгүй байна. Үүн дээр онцгой анхаарч соёлын дархлааг бий болгох хэрэгтэй.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Соёлын яам, БНУУ-ын элчин сайдын яам, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Радио телевизийн үндэсний сүлжээ зэрэг байгууллагуудаас дэмжин хамтран зохион байгуулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.