СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Л.Мөнхтүшиг: Гадаадаас ирэх иргэд нутаг буцах хүсэлтээ цуцалж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ГХЯ-ны Консулын газрын Л.Мөнхтүшиг гадаадаас ирж байгаа иргэд болон тусгай үүргийн нислэгийн талаар дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрсөн хугацаанд 82 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдээд байна. Автозамаар болон агаарын боомтоор 22973 иргэнийг эх оронд нь авчраад байгаа. Онгоцоор 16483, авто замаар 6535 иргэн ирсэн. УОК-ын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-с нутаг буцах хүсэлт гаргаад байсан цөөн тооны иргэдийг өчигдөр авто замаар Эрээнээс Замын-Үүд боомтоор 30 иргэн хил нэвтэрч орж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд хилийн чанадаас нутаг буцах хүсэлт гаргаж байгаа иргэдийн тоо өндөр мэт байгаа боловч яг шийдвэр гарган хил нэвтрүүлэхэд . Энэ нь иргэд нутаг буцах хүсэлтээ цуцалж байгаа нь ажиглагдаж байна. Мөн тусгай үүргийн нислэгийн хувьд ч гэсэн есдүгээр сарын хамгийн сүүлийн Сиатл-Улаанбаатар аравдугаар сарын 1-нд бууна. Энэ нислэгийн 10 гаруй суудал хоосон ирнэ. Тэгэхээр 10 сард үйлдэгдэхээр төлөвлөж байгаа 10 гаруй нислэг байгаа. Нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдийн байрлал, нутаг, бүс зэргийг харгалзан үзэж бид эдгээр нислэгийг төлөвлөсөн.

Сөүл чиглэлд бид долоо удаагийн нислэг үйлдэнэ. Нэг нислэг нь транзит зорчигч авчрах боломжтой нислэг байгаа. . УОК-ийн гуравдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын хилээр нэвтрэх боломжтой гадаадын иргэнийг тодорхойлж өгсөн байдаг. Үүнд Монгол Улсын иргэний гэр бүлийн иргэн, тэдгээрийн үр хүүхдүүд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд тэдгээрийн хүүхдүүд мөн Монгол Улсад  байнга оршин суудаг зөвшөөрөлтэй, гурван сараас дээш хугацаагаар Монгол Улсад оршин суудаг хүчинтэй визтэй хүмүүсийг хилээр нэвтрүүлж болно гэсэн байдаг.

Үүний хүрээнд есдүгээр сарын 20-ны өдөр Сөүл хот руу тусгай үүргийн нислэг үйлдсэн. Энэ нислэгээр 15 улсын 216 иргэн Монгол улсад ирээд байгаа. Нэг талаар иргэдийн зүгээс буруу ташаа ойлголт явж байна., өндөр үнээр байрлуулж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. Дэлхий даяар коронавирусийн  2-р үе эхлээд байгаа гэсэн мэдээлэл явж байгаа. Хөл хориогоо сулруулж байсан улсууд буцаагаад чангалж байна гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс гадаад улсад байгаа иргэд анхаарал боломжтой байгаарай.

Өнөөдрийн байдлаар олон нийтийн газар цуглах, сургуулийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан 88 улс байна. Дотоодын хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоосон 57 улс байна. Гадаад улстай хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан 108 улс байгаа. Улс болгон харилцан зорчих нөхцөл хязгаарлалттай байгаа гэдгийг ойлгохыг хүсье. Бусад улс манай улстай адил шалгалт, журам тавьж байгаа.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.