СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Энэ жилийн 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ дараагийн Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн санал хураалт болно. Сонгуульд Бүгд Найрамдах намаас одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нэр дэвшиж байгаа бол Ардчилсан намаас дэд Ерөнхийлөгч асан Жо Байден сунгаанд ялж нэр дэвшихээр болсон билээ.

Тэгвэл сонгуулиас өмнө нэр дэвшигч гурван удаагийн халз мэтгэлцээн хийх ёстой. .

Сонгуулийн өмнө явагдах ёстой мэтгэлцээнүүд бүгд 21 цагт эхэлж, цаг хагас үргэлжлэх ёстой. Анхны мэтгэлцээн болж өнгөрсөн бол хоёр дахь удаагийн мэтгэлцээн аравдугаар сарын 15-ны өдөр Майами мужийн Адрейнь Аршт төвийн байранд, сүүлчийн мэтгэлцээн мөн аравдугаар сарын 22-ны өдөр Теннесси мужийн Нэшвиль дэх Белмонт их сургуулийн байранд болно.

Мягмар гарагийн шөнө болсон мэтгэлцээнийг Фокс Ньюс сувгийн сэтгүүлч, нэвтрүүлэгч Крис Уоллес хөтлөн явуулсан. Модератор мэтгэлцэгч талуудын дунд зургаан сэдвийг хөндөхөөр бэлтгэсэн байсан. Үүнд:

1.   Трамп ба Байдены бүртгэл баримтууд

2.   Дээд шүүх

3.   Ковид-19

4.   Эдийн засаг

5.   Манай хотууд дахь хүчирхийлэл болон тэмцэл

6.   Сонгуулийн ил тод, шударга байдал гэсэн зургаан сэдэв багтжээ.

Энэ удаагийн мэтгэлцээнээр Жо Байден ялалт байгуулсан гэж 10 хүн тутмын 6 нь буюу иргэдийн 60 хувь нь үзсэн бол 28 хувь нь Трампыг ялалт байгуулсан гэж үзжээ. Мөн .

Жо Байден: АНУ-ын түүхэнд байгаагүй хамгийн муу Ерөнхийлөгч бол Трамп

Мэтгэлцээний эхний хагас цаг бүхэлдээ тун таагүй уур амьсгалтай, маргаж муудалцсан байдалтай байсныг ажиглагчид болон шинжээчид дүгнэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Трамп дэд Ерөнхийлөгч байсан Байденыг үг хэлүүлэхгүй, тайлбар хэлэх бүрт яриаг нь тасалж байсан юм. Энэ үеэр модератор хүн бүрт тайлбар хийх хоёр минутын хугацаа байгаа, үүнийг хороох болон хөндлөнгөөс тасалдуулж болохгүй гэсэн сануулгыг өгсөн. Гэвч .

Уоллесын тавьсан сэдвүүд дээр хэдхэн хоногийн өмнө Нью-Йорк Таймс сонинд нийтлэгдсэн Трампын татварын талаарх мэдээлэл урьдчилан төлөвлөөгүйгээр нэмэгдэж олон хүний анхаарлыг татаж байлаа. Нью-Йорк Таймс сонинд нийтэлснээр Трамп 15 жилийн 10-т нь татвар төлөөгүй ба Ерөнхийлөгч болсон эхний хоёр жилд ердөө 750 ам.долларын татвар төлсөн нь дундаж цалинтай багш нарын төлдөг татвараас ч бага байгааг Байден хэлж байлаа.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Жо Байден:

"Дональд, та хэсэгхэн чимээгүй байж болох уу. Түүний яг одоо энд хэлж ярьж байгаа бүх зүйл худлаа. Би дэд Ерөнхийлөгч байхдаа эдийн засгийг сэргээж, өндөр өсөлттэйгээр дараагийн хүмүүстээ удирдлагаа шилжүүлэн үлдээсэн. Трамп бол Путиныг дагадаг нохой. Тэр Путинд ямар нэг зүйл хэлэхээс зүрхшээдэг. Америкчууд яагаад олон хүнийг өвчинд нэрвэгдүүлсэн, ядууруулсан, иргэдийг талцуулж, хүчирхийллийг өдөөсөн таныг сонгох ёстой юм бэ? та бол Америкийн түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч"

Жо Байден түүнийг Путины нохой хэмээн шүүмжлэн буруутгасны хариуд Трамп өрсөлдөгчийнхөө яриаг тасалж агуулгыг нь алдагдуулах тактик хэрэглэж хүү Хантерынх нь Украйнтай ямар холбоотойг асууж байсан юм. Харин Байден хүү нь мансууруулах бодисны асуудалтай ч түүнийг ялан гарч чадсан учир бахархаж байна гэсэн хариултыг хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп:

"Надтай нэг их ухаалаг үг ярих хэрэггүй. Жо, энд цэцэрхээд байх юу ч байхгүй. АНУ-д коронавирусээр олон сая хүн халдварлаж, 200,000 гаруй хүн нас барсан нь Хятадын буруу. Ийм зүйл тохиолдох ёсгүй байсан юм. Бид ажлаа сайн хийсэн. Хэрэв чи байсан бол илүү олон хүн амиа алдах байсан. Энэ залуу улс орныг бүхэлд нь хөл хорьж, эдийн засгийг нурааж, улс орноо сүйтгэх байх"

Коронавируст цар тахлын үед болж байгаа учраас энэ удаагийн мэтгэлцээнд оролцогчид зай барих дүрмийг хэрэгжүүлж гар барьсангүй. Мөн мэтгэлцээний танхимд эрүүл мэндийн дүрэм журмыг баримталж ердөө 70 хүнийг үзэгчээр байлцуулжээ.

Эх сурвалж: CNN, 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.