Энэ сарын 28, 29-нд нийтдээ 1159 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь вирус илрээгүй байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 313 байна үүнээс 305 хүн эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс 8 нь сувилалын ажиглалтад, гурав нь гэрийн ажиглалтад, үлдсэн нь 294 хүний ажиглалт тандалт бүрэн дуусжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 8 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлж үзэх юм бол зургаан нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Дэлхийн дахинд коронавирусийн халдвараар 33 сая гаруй иргэн өвчилж, 24 сая иргэн эдгэрээд байна. Коронавирусийн халдварын улмаас нэг сая гаруй иргэн нас баржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.