Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд 37 шилдэг боловсон хүчнээ өрсөлдүүлэхээр болжээ. Дээрх нэр дэвшигч нар нийслэлийн сонгуулийн хорооноос нэр дэвших үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгааны ажил эхэлж байна.
Ардчилсан намын хувьд энэ удаагийн орон нутгийн сонгуульд “Иргэнд ээлтэй Улаанбаатар” гэх мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. Хотын аль ч буланд иргэд таатай амьдрах боломжийг олгох, гэр хороолол болон тэнд амьдарч байгаа иргэд рүү чиглэсэн олон ажил хийхээр “Бүхнийг гэр хороололд” гэсэн уриаг дэвшүүлж байгаа гэнэ. Гэр хороолол хөгжиж байж иргэнд ээлтэй хот болно.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдагва “Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ардчилсан хүчээ манлайлж орж байгаа. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар 10 хүн тутмын 4 нь эрх баригчдын төлөө саналаа өгсөн. Түүнчлэн иргэдэд аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөр таалагдаагүй. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн гол зорилго бол өнгөрсөн 30 жилд орхигдсон гэр хорооллыг хөгжүүлэхэд чиглэж байгаа. Бид хот дотроо ялгаатай хот байгуулж амьдарсаар байх уу гэдгийг иргэд маань энэ удаагийн сонгуульд нэгийг бодож, АН-ын мөрийн хөтөлбөртэй нэг бүрчлэн танилцахыг хүсэж байна.
Баянзүрх дүүргийн АН: Таван зорилт бүхий 108 мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, иргэдийн амьдрах таатай боломжоор хангах, гэр хорооллын авто замыг сайжруулах, хүүхдийн эмнэлгийн тоог нэмэгдүүлэхээр зорьсон. Энэ хүрээнд дүүргийн тамгын газрын байрыг 100 хүүхдийн эмнэлэг болгох талаар шийдвэр гаргаад явж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ardchilal yalahaas omno manai aimag togtoi oron suuts ni haluun ustai bsan.heden jiliin daraa toggui haranhui mahnii gutaliin geed uildveruud dampuursan hetsuuhen bolson doo.huuchnaa zasch saijruulaad yavsan bol bur iluu hogjih bsan ch ym bil uu.