2020 оны Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн сурталчилгаа 2020.10.13-ныг дуустал үргэлжилнэ. ИТХ-ын аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр /2020.09.30/ өглөөний 09:00 цагаас эхлэн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлнэ.
Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901 нэр дэвшигч, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө 14388 нэр дэвшигч, дүүргийн ИТХ-ын 291 суудлын төлөө 696 нэр дэвшигч өрсөлдөнө.
Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17161 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.