СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-30

Ирэх сарын 1-нээс нийтийн тээврийн зарим чиглэлд автобусны тоог нэмэгдүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэл хотын хэмжээнд 98 чиглэлд 900 гаруй автобус нийтийн тээвэр үйлчилгээнд гарч байгаа боловч өглөө, орой ажил эхлэх, тарах цагт нийтийн тээврийн ачаалал, хүртээмж хангалтгүй байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. 

Нийслэлийн хэмжээнд нийт улсын болон хувийн 20 орчим аж ахуйн нэгж байгууллагын . Тухайлбал,  есдүгээр сарын 29-ны өглөөний эх авалтаар нийт 712 үйлчилгээнд гарсан ба үүн дээр дундын эх авалтын /богино цагаар/ 20-30 автобус өдөртөө нэмэлтээр явах боломжтой. Манай нийтийн тээвэр үйлчилгээнд явж буй автобуснуудын дийлэнх хувь нь он хуучирсан, насжилт өндөр, техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүй байгаа учир ойр ойрхон эвдрэл гэмтэл үүсэж, засвар үйлчилгээ хийх шаардлагатай болдог байна.

Нийслэлийн тээвэр үйлчилгээний газраас 2020 оны есдүгээр сарын 21-28 өдрүүдэд “Зорчигчийн ачаалал”-ын судалгааг өглөөний 06:40-08:30, оройны 18:00-19:30 цагийн хооронд явуулжээ.

Судалгааны үр дүнд зорчигчийн урсгал өмнөх наймдугаар сартай харьцуулахад 25 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Энэхүү өсөлтөд Улаанбаатар хотын хүн амын өсөлт коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан улсын хилийг хааж, хүн амын нягтрал ихэссэн нь голлох нөлөө үзүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Зорчигчийн зөрчлийн 60 орчим хувийг бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн зөрчил байжээ. 2020 оны есдүгээр сарын байдлаар УБ смарт Карт ХХК-иас мэдээлсний дагуу нийт 954 карт цэнэглэх цэг ажиллаж үүнээс 415 нь пос машинаар цэнэглэх боломжтой аж.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.