Бид НИТХ-ын сонгуульд Хөдөлмөрийн үндэсний нам оролцож чадахгүйд хүрсэн тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ удаад тус намыг сонгуульд оролцуулахгүй байх ямар шалтгаан байгааг танилцуулж байна. Өнөөдөр/2020.09.29/ ХҮН-ыг сонгуульд оролцуулах эсэх маргаан шүүхэд өрнөж ХҮНамыг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхээс түдгэлзүүлжээ. Өөрөөр хэлбэл, шүүх ХҮНамыг сонгуульд оролцох боломжгүй гэж үзсэн байна.
Учир нь ХҮНам 2018 онд Удирдах зөвлөлийн тогтоолоо гаргаж намын анхан болон дунд шатны хороо, үүрүүдээ татан буулгасан байна. Харин энэ оны 08-р сард буюу сар гаруйн өмнө эргүүлэн байгуулжээ. Гэвч энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуультай зөрчилдөж байгаа ажээ.
Шинээр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд:
"...сонгуулийг 2020 оны 04-р сарын 30-ны өдөр товлож, сонгууль товлон зарласан өдрөөс өмнө бүртгүүлсэн, улмаар тухайн аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд өөрийн гэсэн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож болох..."-ыг зааж өгчээ.
Гэвч ХҮНам өнөө жилийн орон нутгийн сонгуулийг товлон зарлахаас өмнө шат шатны намын хороо, үүрүүдээ байгуулж амжаагүй болж таарч байна.
ХҮНам шат шатны намын үүр, хороодоо татан буулгасан болон байгуулсан тогтоол:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ENE yag yadag Nam be
Сайн явах шинжтэй бсн л даа, сонгочдын 30 хувь нь МАН-ХҮН, 20% нь АНХҮН гэсэн сонголт хийхээр бсн.
Хуулиа ойлгож мэддэггүй малнууд яаж засаглана гэж боддог байнаа, хүн намд ядаж ганц ч хуулийн мэргэжлийн хүн байдаггүй юм уу, ядаж нэр дэвшигчдийнх нь дунд
Өөрөө зүгээр л нэг сайн уншаад ойлгочих, Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө л нам байгуулсан байх ёстой гэсэн бн. Нийслэл дүүргийн намын бүтэцтэй байх ёстой гэсэн болохоос, тэр нь зарласан өдөртэй хамаагүй юм бн. Зүгээр л хуулийг буруу тайлбарлаад хасчиж
ХҮН намаас айгаад ингэжээ. Женко Баттулгын хийлгэ. Жагсаач, би нэгдэнэ..
МАН-ы хийж байгаа ажил
МАН д ямар хамаа байна малаа, санал хуваахаас айсан Жэнкоогийн явуулга шдээ. тэгээд ч "хүн" өөрөө том алдаа гаргаж шалтаг бэлдээд өгчихсөн байна.
Сайн явахад садаа мундахгүй...гайгүй мундаг залуус гараад ирэхээр нугаслаж дарж авах гэсэн эрх баригчдын явуулга...яаж ииййгэнд шалтаглаад сонгуульд оруулахгүй гэсэн захиалга...
Одоо бид эсэргүүцэн тэмцэх цаг болсон
Ийм хариуцлагагүй юм гэж юу байх вэ дээ. Нэр дэвшинэ гэсэн баахан залуучуудаар тоглоод.Улс орны ачаа үүрэлцэх гэж байгаа бол энд тэнд гадаа гудамжинд, фэйсбүүкэд попрохоо болиод гол юмандаа анхаармаар юм.