Намрын улирал ирж, самар, жимс ихээр гарсан энэ үед бага насны хүүхдүүд самар цөмж чадахгүйгээс ястай нь залгих тохиолдол түгээмэл байдаг. Тэгвэл үүнээс үүдэлтэйгээр гэдэсний түгжрэл үүссэн хүүхдүүд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд олноор хандаж байна.
ЭХЭМҮТ нь 24 цагаар иргэдэд үйлчилдэг бөгөөд өдөртөө хүлээн авах тасгаар нь нийтдээ 200-300 хүүхэд үзүүлдэг. Үүнээс 100 гаруй хүүхэд нь мэс заслын шалтгаанаар үзүүлдэг байна. Тэдгээрээс сүүлийн хэд хоногийн байдлаар өдөрт 1-2 хүүхэд самрын яснаас үүдэлтэй гэдэсний бөглөрөл, түгжрэл болон ирж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.