Өнөөдөр дэлхийн зүрхээ хайрлах өдөр.
Манай улсад зүрхний өвчлөл нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байна. Улмаар сүүлийн жилүүдэд төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн тоо нэмэгдэж 1000 амьд төрөлт тутамд 8-10 хүүхэд зүрхний гажигтай төрж байна.
Манай улсад сүүлийн 20 жил нас баралтын 35 орчим хувийг зүрхний өвчлөл эзэлж байна. Хүн амын дундах өвчлөлийн шалтгааны гуравдугаарт, нас баралтын үндсэн шалтгаан болж байгаагаараа нэгд орж байна. Өөрөөр хэлбэл, нас барсан гурван хүн тутмын нэг нь зүрхний өвнөөр амь насаа алдаж байна.
Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүд цар тахлын хөл хорионоос үүдэн гадаадад хагалгаанд явж чадахгүйд хүрээд байгаа юм. Тэгвэл зүрхний эмч Б.Болдсайхан #Зүрхмартахгүй аяныг эхлүүлж уг аянд олон иргэд сайн дураараа нэгдэн, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн хагалгааны зардалд хандив өгсөөр байна.
Тухайлбал, "Маханд дуртай Мангасууд" группийн залуус сайн нэгдэн өөрсдийн брэнд зайдаснаасаа олсон орлогоороо хоёр ч хүүхдийн хагалгааны зардлыг даажээ. Мөн "шарк" Д.Энхтүвшин хуримын 20 жилийн ойгороо мөн нэг хүүхдийн хагалгааны зардлыг даасан бол жиргээч ЧАнар мөн эхнэрийнхээ төрсөн өдрөөр нэгэн хүүгийн хагалгааны зардлыг даажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.