СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сургуулийн хүүхдүүдийг хордуулсан багшид цаазын ял оноожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын эрх баригчид цэцэрлэгийн 25 хүүхдийг хордуулж, нэгийнх нь амь насанд хүрсэн багшид цаазын ял оноосон талаар төрийн мэдлийн телевизээрээ дамжуулан мэдээлжээ.

Ванг Юн нь Жиаозуо хотод үйл ажиллагаа явуулдаг сургуулийн хүүхдүүд өглөөний цайндаа хүүхдийн будаа идсэний дараа эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан даруйд баригдсан байна..

Сурагчидтай маргалдсаны дараа өш санаж тэднийг хордуулахыг оролдож, нэг оюутан нас барсан хэрэгт багшийг буруутгасан. Түүний энэ үйлдэл нь байж боломгүй жигшүүртэй, харгис үйлдэл гэж шүүгчид үзжээ.

Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 27-ны өдөр болсон энэ үйл явдал Хятад даяар тарж, ард иргэдийг цочирдуулснаас гадна дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татаж, тэргүүн нүүрэнд нь гарч байсан юм. 20 гаруй хүүхэд гэнэт бөөлжиж, дотор нь муухайран зарим нь ухаан алдаж унасан.

Өглөөний будаанд хийсэн натрийн нитритийг махны чанарыг хадгалж, амт оруулахад зориулдаг боловч их хэмжээгээр хэрэглэвэл тун хортой.

Хамгийн гол нь хатагтай Ванг натрийн нитритийг хүн хордуулахад анх удаа ашиглаагүй байна. Тэрээр хүүхдүүдийг хордуулахаасаа өмнө нөхрийнхөө хоолонд хийж гэмтээхийн тулд цахим худалдаагаар нитрит худалдаж авсан байсныг мөрдөгчид илрүүлжээ. Одоогоор хордож нас барсан хүүхдийн талаарх мэдээлэл байхгүй байна.  

Хятадын Засгийн газар цаазаар авах ял авсан хүмүүсийн талаарх мэдээллийг төдийлөн нийтэд ил тод зарладаггүй. Гэсэн ч хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудын зүгээс Хятадад жилд мянга мянган хүн цаазаар авахуулдаг хэмээн сэрддэг. Цаазын ялыг гүйцэтгэхдээ үхлийн тариа хийх аль эсвэл буудлагын анги цэргийн тусламжтайгаар шууд буудаж хороох аргыг ашигладаг гэж үздэг.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.