СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-29

БХ-ын сайдын дэргэд “Ахмадын зөвлөл” байгуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө


Монгол Улсын Засгийн газраас 1992 оноос эхлэн ахмад настнууддаа жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон бөгөөд Монгол Улсын хэмжээнд ахмадын баярыг 28 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Батлан хамгаалах яам, ЗХЖШ өнгөрөгч баасан гарагт салбарын ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. 
Батлан хамгаалах салбарын хувьд энэ жилийн ахмадын өдрийг угтаж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын санаачилгаар “Батлан хамгаалах яамнаас ахмад настны талаар баримтлах бодлого” цоо шинэ баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулсан байна.
Энэхүү баримт бичгийн хүрээнд ахмад настны эрхийг хамгаалах, төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог идэвхжүүлэх, ахмад настнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах боломж, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна ахмадуудынхаа нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын зорилтуудаа тодорхойлжээ. Уг бодлогын баримт бичгийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, харьяа цэргийн нэгтгэл, анги, байгууллагынхаа дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. 

Ахмадын зөвлөл нь байгуулснаар ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, сайдад зөвлөх, бусад ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллах юм.

Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:

Ахмадын өргөө байгуулах санал, санаачлагыг та бүхний төлөөлөл гаргасан. Би дэмжиж байгаа, үүнийг хэрэгжүүлснээр Та бүхэн маань цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, санаа бодлоо солилцох, биеэ чийрэгжүүлэх, тэмцээн уралдаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах гээд олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Энэхүү ажлыг бодит үр дүнд хүргэхэд ахмадууд та нартайгаа хамтраад хэрэгжүүлнэ.
Цаашид БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, цэргийн нэгтгэл, анги, байгууллага өөрийн ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах талаар идэвхитэй ажиллах болно. Зөвхөн жил бүрийн цагаан сарын баяр, Олон улсын ахмадын өдрөөр хүлээн авч хүндэтгэл үзүүлээд болчихдог гэсэн ойлголтыг өөрчилнө...

... Юуны түрүүнд Цэргийн төв эмнэлэгт цэргийн дээд цолтой болон ”Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгтэй ахмадуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараалал харгалзахгүй үзүүлэх боломжийг бүрдүүлж өгнө.
Мөн ахмад настнуудыг хүүхэдтэйгээ хамтраад төлбөрийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц түрээслэх боломжийг бүрдүүлэх талаар холбогдох төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөгөөндөө тусгаад байна...

...Та бүхнийхээ цогцлоон бүтээсэн, өнөөдрийн бидэнд хүлээлгэн өгсөн батлан хамгаалах салбарынхаа хөгжил дэвшил, ололт амжилт бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, улам ахиулахын төлөө хичээн ажиллана гэдгээ Та бүхэндээ илэрхийлье, гэжээ.

Уг арга хэмжээн дээр Ерөнхий сайдын гарын бэлэг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар салбарын шагнал, ЗХЖШ-ын даргын тушаалаар зарим ахмадуудад мөнгөн урамшуулал олгож, Монголын цэргийн нэгдсэн холбооноос гарын бэлэг гардуулжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.