СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-09-29

Монгол Улсын эдийн засаг энэ онд 2.4 хувиар агших төлөвтэй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангийн 10-р сарын дугаарыг Дэлхийн банкнаас танилцууллаа. 
Тус тайланд КОВИД19 цар тахал бүс нутагт “гурвалсан суваг” буюу цар тахлын сөрөг нөлөө, хорио цээрээс үүдэлтэй эдийн засгийн үр дагавар болон хямралаас үүдсэн дэлхийн эдийн засгийн уналтаар дамжуулж нөлөөлж байгааг онцлов.
Бүс нутгийн эдийн засаг 2020 онд ердөө 0.9 хувиар өсөхөөр байгаа нь 1967 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болж байна:
- Монгол: –2.4%
- БНХАУ: 2.0%
- Малайз: –4.9%
- Индонез: –1.6%
- Тайланд: –8.3%
- БНХАУ-аас бусад бүс нутгийн орнуудын эдийн засаг: –3.5%
Монгол Улсын хувьд гадаад эрэлт суларч, КОВИД-19-ын эсрэг хорио цээрийн арга хэмжээ нь уул уурхай болон үйлчилгээний салбарт томоохон сорилт учруулснаар эдийн засаг 2020 онд 2.4% агших төсөөлөлтэй байна.

Харин .
Иймд бүс нутгийн улс орнууд өргөн хүрээтэй, олон чиглэлийг хамарсан арга хэмжээг цаг алдалгүй авахгүй бол бүс нутгийн эдийн засгийн өсөлт цар тахлын нөлөөнд дараагийн 10 жилийн турш жил бүр 1 нэгж хувиар ч буурч болзошгүйг анхааруулжээ. Ингэхдээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тэр болгон авч чаддаггүй, орлого багатай, ажилгүй, ядуу айл өрхүүд хамгийн хүнд байдалд орох эрсдэлтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.