СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

BTS хамтлагийн гишүүд олон сая долларын эзэд болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн долоон гишүүн олон сая ам.долларын эзэд болох гэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тус хамтлагийг хариуцсан Биг Хит энтертайнмент IPO хувьцаагаа ирэх аравдугаар сараас эхлэн худалдаанд гаргахаар болжээ.

Биг Хит энтертайнментийн зах зээлийн одоогийн үнэлгээ 4,1 ам.доллар бөгөөд хувьцааны ханш үргэлжлүүлэн өсөх магадлалтай ажээ. Тус компани хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаснаар захирал Банг Си Хюк 43 хувийг нь эзэмшдэг тул тэрбумтан болох нь гарцаагүй.

Өнгөрөгч наймдугаар сард Биг Хитийн захирал Банг Си Хюк BTS хамтлагийн гишүүн нэг бүрт 7,1 нэг сая ам.долларын үнэлгээ бүхий 68,385 хувьцаа өгчээ.

Одоогийн байдлаар хувьцаа нэг бүр нь 105,000-135,000 вон буюу 90 гаруй ам.доллартай тэнцэхүйц үнэлгээтэй байгаа юм. IPO хувьцааг ирэх аравдугаар сарын 15-ны өдрөөс Өмнөд Солонгосын хөрөнгийн бирж КОСПИ дээр худалдаалж эхэлнэ. .

2019 онд тус хамтлаг Биг Хитийн борлуулалтын 97 хувийг эзэлсэн бол энэ жил коронавируст цар тахлаас үүдэж дэлхийн аялан тоглолтоо цуцалж, зарим гишүүд хоёр жилийн хугацаатай цэргийн алба хаах хэрэгтэй болсон ч энтертайнмент группын ашиг орлогын 88 хувийг бүрдүүлжээ.

BTS-ын Dynamite дууны клип YouTube сувагт сүүлийн 24 цагийн хугацаанд хамгийн их буюу 101,1 сая үзэлттэй бичлэг болсон юм. Мөн Биллбоардын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлсэн Солонгосын анхны хамтлаг болж Ерөнхийлөгч Мүн Жэ Инээс талархал хүлээсэн билээ. Үүгээр зогсохгүй өнгөрсөн зургадугаар сард тэдний хийсэн цахим концертыг 100 гаруй оронд 756,000 хүн зэрэг үзсэнээр Геннисийн амжилтын номонд бүртгэгдсэн юм.

Хамтлагийн гишүүд болох Ким Тэ Хюн, Жун Хо Сёк, Ким Нам Жун, Ким Сёк Кин, Парк Жи Мин, Жён Жун Күк болон Ми Ён Ги нар тун удахгүй буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр BE шинэ цомгийнхоо нээлтийг хийхээр зэхэж байгаа билээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.