СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ч.Хүрэлбаатар: 600 сая ам.долларын “Номад” бонд гаргаж Чингис, Мазалай бондын өрийг төлнө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Засгийн газар, Сангийн яамнаас “Номад” гэдэг 600 сая ам.долларын бонд босгож байгаагаа мэдэгдлээ. Уг бонд 5,5 жилийн хугацааны, 5,125 хувийн хүүтэй бонд. Уг бондыг босгосноор өмнө нь авсан өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор сольж байгаа хэмээн тайлбарлалаа.

Манай улс өнөөдрийн байдлаар таван бондын өр төлөх ёстой.

Чингис бонд 1 тэрбум доллар-5,025 хувийн хүүтэй /2012/

Дим сам бонд нэг тэрбум юань 7,5 хувь /2015/

Мазаалай бонд – 500 сая доллар, 10,875 хувийн хүүтэй /2016/

Гэрэгэ бонд -800 сая доллар, 5,625 хувь /2017/

Хурилдай бонд - 600 сая доллар 8,8 хувийн хүүтэй /2017/. Үүн дээр нэмээд

Энэ талаараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-2016 оын 4-р сард гаргасан Мазаалай 10 хувийн хүүтэй, 2012 онд гаргасан Чингис бонд 5 хувийн хүүтэй.

2021 онд Мазаалай бондын 500 сая, 2022 онд Чингис бондын нэг тэрбум долларын өрийг төлөх ёстой. Энэ бондуудыг “Номад” бондоор худалдан авч байгаа юм. 

“Номад” бондоор сольсноор 176,4 сая долларын хүү төлнө. Өөрөөр хэлбэл, жилд төлдөг хүү 70-аад тэрбумаар бууруулж байна.

Мөн бид бондын төлбөрүүдийг жигдэлж байна. 2021 онд 500 сая, жилийн дараа нэг тэрбум, дараа нь 800, дараа нь 600 саяыг төлөхөөр тооцоотой. Үүнийг өөрчилж жил бүр 400 сая доллар болдог байхаар зохицуулат хийж байна. Ингэснээр эдийн засаг тогтвортой болно гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.