ХУД-ийн НЭ-ийн дотрын тасгийн зүрх судасны эмч, тасгийн эрхлэгч Б.Ариунтуяатай зүрх, судасны өвчлөлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Зүрх судасны эмч, тасгийн эрхлэгч Б.Ариунтуяа:
-Манай улсад зүрх судасны өвчлөл дээгүүр байр эзэлдэг. Сүүлийн үед залуужиж, залуу хүмүүс зүрхний шигдээсээр өвчилж, даралт ихсэж, таргалалттай холбоотойгоор зүрх судасны өвчлөл сүүлийн 5-6 жилд огцом өсөж байна.
Иймд зүрхээ жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдүүд агаарын бохирдлоос болж зүрхний гажигтай төрөх болсон.
Зүрхийг хамгийн их гэмтээдэг зүйл бол архи, тамхи. Иймд энэ жилийн Дэлхийн зүрхний өдрийн хүрээнд нийт ард иргэддээ нэг өдөр зүрхээ хайрлан тамхи татахгүй байхыг зөвлөж байна.
Зүрх гэдэг эрхтэн 24 цаг тасралтгүй ажилладаг тул нэг ч гэсэн өдөр зүрх гэмтээдэг хорт зуршлаас татгалзахыг уриалж байна. Зүрхээ дэмжихийн тулд хорт зуршлаас татгалзан, зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Зарим иргэдийн хувьд зүрх судасны өвчтэй хэмээн дасгал хөдөлгөөн хорих нь буруу харин ч өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийснээр таргалалтаас сэргийлэх ач холбогдолтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.