БЗД-ийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч М.Мэндбаяр нь 30 мянган иргэнтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны төлөөлөгчөөр өнгөрсөн дөрвөн жил ажиллажээ.
Аймгийн дайтай том хорооны төсөв мөнгө хорооны тохижилт, иргэдийн амьдралд тэр болгон хүрч чаддаггүй байна. Өнгөрсөн дөрвөн жилд 650 хүүхдийн суудалтай Шавь цогцолбор сургуулийн өргөтгөл ашиглалтад орсон бол 146 цэцэрлэгийн барилга баригдсан. Түүнчлэн угсармал 15 барилгаас хоёрыг нь дулаалсан байна.
Түүнчлэн хуучин автозамыг шинэчилж, гэрэлтүүлэг, тохижилтын ажил, 60 ширхэг хяналтын камерыг шинээр суурилуулсан. Түүнчлэн хог тээврийн цахим үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд гэрт нь хэзээ хогийн машин ирэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой болжээ.
Түүнчлэн гэр хорооллын дунд хөрсний ус гардаг байсан гурван газарт ус зайлуулах хоолой хийсэн байна. Иргэдийн хувьд гаднах тохижилт, ногоон байгууламж, авто замын зогсоол, хогийн асуудал гээд шийдвэрлэх олон асуудал тавьдаг. Хамгийн гол нь 30 мянган иргэнд төрийн байгууллагын үйл ажиллагаа хүрч ажиллаж чадахгүй байна. Иймд ирэх дөрвөн жил АН олонх болох юм бол Баянзүрх дүүргийн 5 дугаар хороог хоёр болгох тал дээр анхаарч ажиллах болно.
Манай хорооны хувьд гэмт хэргийн гаралтаар улсдаа нэгт ордог. 30 мянган иргэнд нийт 4 цагдаа хүрч ажилладаг. Тэгэхээр тэр болгон иргэдэд хүрч ажиллаж чаддаггүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.