СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Лантуун дохио ТББ: Гудамжны халдлагад өртөж байгаагүй охид, бүсгүйчүүд байхгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Олон улсад гудамжны халдлага хэмээн авч үздэг хэл амаар доромжлох, өдөж хоргоох, биед хүрэх зэрэг үйлдэл нь хүчирхийллийн нэгэн хэлбэр хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. АНУ-д хийгдсэн судалгаагаар гудамжны халдлагад 12-19 насны охид илүү өртдөг бөгөөд дөрвөн эмэгтэй тутмын нэг нь ийм төрлийн хүчирхийлэлд өртөж байсан аж. Харин манай оронд гудамжны халдлагын талаар албан ёсны судалгаа хийгдэж байгаагүй байна.

Олон улсын  жендэрийн байгууллагаас хэрэгжүүлсэн гудамж талбайн халдлагын эсрэг аяны судалгаанаас авч үзэхэд хүний эрхийг дээдэлдэг АНУ-д 40-45 хүртэлх насны бүсгүйчүүд дунджаар 25 орчим халдлагад өртөж байжээ. Тэд гудамжны халдлага нь сэтгэл зүйн айдас үүсгэсэн. Үүнээс болоод ямар нэг хэмжээний айдастай, дарамттай байх болсон тухайгаа өгүүлсэн байна. .  Гудамж талбайн халдлагыг таслан зогсооход иргэдийн боловсрол, соёл хүмүүжил, ухамсрын түвшинг өндөрт авч үздэг байна.

Манай улсад гудамж талбайн халдлагатай холбоотой албан ёсны судалгаа хийгдэж байгаагүй боловч албан бус санал асуулгаар 5 эмэгтэй тутмын 4 нь энэ төрлийн халдлагад өртөж байсан байна.

Гудамж талбайд үйлдэж байгаа эдгээр үйлдлүүд хүний ухамсар, хүмүүжилтэй шууд холбоотой бөгөөд эргээд хэний ч ээж, эгч, охинд тохиолдож болох сэтгэл зүйг асар ихээр хохироодог гэмт үйлдэл юм. .

Иргэд энэ төрлийн үйлдэлд өртсөн бол гомдол мэдээлэл гарган таслан зогсоох, өөрийгөө хамгаалахын тулд хүчирхийллийг илчлэх, биеэ хамгаалах арга хэмжээг авах, хэрвээ таны ойр орчим хэн нэгэнд дарамт учруулж байгаа тохиолдол гарвал таслан зогсоох арга хэмжээг авах, хуулийн байгууллагад мэдээлж туслах үүрэгтэй юм.  Олон улсад гудамж талбайн халдлагад өртсөн хохирогчдыг чангаар орилж гэмт этгээдийг заан илчлэхийг зөвлөдөг байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.