Энэ сарын 26-нд Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхонд тоглоомын талбайн гулсуур нурснаар хүүхдийн гар хугарч, цээж, хөлөндөө бэртэл авчээ.
Тухайн тоглоомын талбайн тоглоомууд бэхэлгээ муу хийгдэж, эвдрэл хэмхрэл ихтэй, шаардлага хангахгүй байлаа. Тус байрыг хариуцаж ажилладаг СӨХ тоглоомын талбайн бүрэн бүтэн байдал анхаарч ажиллахгүй байгаа юм.
Оршин суугч Б.Гэрэлт-Од “Миний охин эмээтэй салхилангаа тоглоомын талбайд тоглож байтал гулсуур нурж унан хүүхдэд бэртэл учруулсан. Хүүхдийн баруун гар хугарч, цээж хөлөнд нь өвчин орж бэртэл авсан. Одоогийн байдлаар баруун гарны зураг, тархины зураг авахуулаад үзлэг шинжилгээнд хамрагдаж байна. Хүүхдийн биед хохирол учруулсан тул холбогдох байгууллагууд болон цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байна. СӨХ-ноос миний охины биеийн байдал болон ямар нэгэн хариуцлага хүлээх талаар холбогдохгүй байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.