СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амжилттай гарааны бизнес эхлүүлэхэд хамгийн тохиромжтой нас бол 45

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Та бидний мэдэх Билл Гэйтс, Стийв Жобс, Марк Зукербэрг нар ид залуу 20 гаруй насандаа амжилттай ажил олгогч болох гараагаа эхлүүлж байсан билээ. Тэд бол маргаангүй дэлхийг өөрчлөхөд хүргэсэн шилдэг бизнесүүдийг эхлүүлсэн хүмүүс. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бизнес эхлүүлсэн хүмүүсийн дундаж нас 31 байсан бол 2015 оноос гарааны бизнес эхлүүлэгчдийн дундаж нас 29 гэсэн судалгааг хийжээ.

Харин Harvard Business Review сайтаас АНУ-ын хүн амын бүртгэлийн товчооноос авсан мэдээллээр  амжилттай бизнес үүсгэн байгуулагчдын дундаж насыг тогтоожээ. Ингэхэд амжилттай явах гарааны бизнес санаачлах дундаж нас 40 наснаас хойш гэсэн судалгаа гаргасан байна. Гэхдээ тэдгээр насны хүмүүсийн шинээр эхлүүлж буй бизнесийн ихэнх нь хуурай хими цэвэрлэгээ, зоогийн газар зэрэг жижиг бизнесүүд байгаа ажээ.

Тэр дундаа программ хангамжийн салбарт гарааны бизнес эрхлэгчдийн дундаж нас 40 болон түүнээс дээж байгаа бөгөөд залуу үүсгэн байгуулагчид нийтлэг биш байна. Газрын тос, хий, биотехнологийн салбарт залуу санаачлагчид цөөхөн байгаа юм. Дээрх салбаруудад санаачлагчдын дундаж нас 47 байна.

Харин мэдээлэл технологи, хүнд аж үйлдвэрийн салбаруудад залуу үүсгэн байгуулагчид олонхийг эзэлжээ.

Дунджаар 45 насандаа гарааны бизнес эхлүүлсэн хүмүүсийн ажил олголт, орлого илүү өндөр хувьтай байгааг судалгаагаар харуулсан байна. Тиймээс амжилттай яваа ажил олгогчид гарааны бизнесээ хэт залуугаасаа биш дундаж наснаасаа эхэлсэн байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл дундаж насныхан бизнесийн үр шимийг илүү сайн тооцоолж, илүү нухацтай хандаж амжилттай ажиллаж чаддаг байна.

Эх сурвалж: Harvard Business Review

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.