СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-28

“Туркиш эйрлайнс”-ийн лоббинд автсан сайд нар

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Уут уут мөнгөөр

Улсаа худалдсан сайд нар минь

Тэвэр тэвэр мөнгөөр

Төрөө худалдсан сайд нар минь хэмээх дууны үгийг санагдуулам зүйл нислэгийн салбарт ил цагаан өрнөж байна.

Монгол улсын Засгийн газар нислэгийн салбараа гадаадын компаниудад найр тавин өгч, чөлөөтэй нэвтрүүлснээр тэд нь дураар үйл ажиллагаа явуулж, барьцаа улам ахиулах боллоо. .

Дэлхийн хэд хэдэн авиакомпанийг дампууруулснаараа гаршсан “Туркиш эйрлайнс”-т Европын чиглэлд шууд нислэг үйлдэх зөвшөөрөл өгсөн нь өдгөө тусгай үүргийн нислэг үйлдэхээр лоббидож, барьцаа улам лавшруулахад хүргээд байна.

Монгол улсад суугаа БНТУ-ын Элчин сайд Ахмет Язал энэ талын ажлаа маш сайн гүйцэтгэж, албаныхан болон хэвлэл мэдээллийнхнийг “будаатай хуурганд” урьснаар Бишкекээр дамжин нисдэг байсан “Туркиш”-ийг шууд нислэгтэй болгож амжаад байгаа. /Түүний “Чингисийн хүрээ”-нд зохион байгуулсан будаатай хуурганд МСНЭ хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хуугаараа очиж байсан нь саяхан/. Одоо эрхэм .

“Туркиш эйрлайнс”-ын үйл ажиллагааны стратеги Туркийн Засгийн газрын эн тэргүүний бодлогын нэгд тооцогддог. Тус компанийн удирдлагууд БНТУ-ын Ерөнхий сайдын айлчлал бүрт багтан, бодлогоо дэлхий даяар хэрэгжүүлж байдаг. .

МИАТ ХК Европ чиглэлийг бойжуулах гэж 23 жил зүдэрч байгаа бол “Туркиш эйрлайнс” бүтэн нэг жил монголчуудыг Европоос үнэгүй зөөсөн ч хотойхгүй гэдгээ “20 зорчигчийг үнэгүй тээвэрлэнэ” гэх мэтээр илээр илэрхийлж эхэллээ.

.  

“Туркиш эйрлайнс”-ын Монголын агаарын салбарт үзүүлж болох сөрөг нөлөөллийн талаар 2017 оноос хэвлэлүүд сэрэмжлүүлж, "Форбс Украйн" сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлийг олонтаа иш татсан нь архивт үлджээ.

Тус нийтлэлийн гол утгыг тоймловол  2005 онд Михаил Саакашвили Гүржийн ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа нислэгийн тийз Европтой харьцуулахад үнэтэй байгаад гомдоллож, “Хямд нисч чадахгуй бол, чаддаг гадаадынхан нисэг!” гэдэгт шуугиант мэдэгдлээ хийж байв. /Монголд ингэж ярьдаг эрх мэдэлтнүүд байгаа тул энэ мэдэгдэл уншигч танд танил сонсогдох нь гарцаагүй/.

Ингэж “Туркиш” Гүржид нэвтэрсэн ба хэдхэн жилд Гүржийн 17 агаарын тээвэрлэгчээс зах зээлд гурав нь л үлдэж хоцорсон. “Туркиш” нь Гүржийн ерөнхийлөгч асан Саакашвилигээр өөрийн ашиг сонирхлоо лоббидуулж, түрээсийн ханш төлбөрөө тохирчихсон байсан нь энэхүү нийтлэлээр ил болсон юм.

Монголын уут уут мөнгөний үнэр авч, лоббинд орсон сайд нарын нэрийг нэрлэж болно.

БОАЖ-ын сайд байсан Н.Цэрэнбат 2019 оны 12 дугаар сард БНТУ-д ажлын айлчлал хийхэд, “Том оврын онгоц нисэж эхэлснээр зорчигчдын тав тухтай байдлаас гадна нэг талдаа 10 тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ” гэж “Туркиш эйрлайнс”-ийн гүйцэтгэх захирал Билал Экши хэлсэн байдаг. Албан уулзалтаар “Туркиш” дэлхийн 126 улсад нислэг үйлддэг, Монгол Улс руу Турк улсаас Истанбулаар дамжуулан 100 улсад жуулчин тээвэрлэх боломжтой гэдгийг дуулгасан байдаг.

Монголд суугаа Элчин сайд Ахмет Язал үндсэндээ хоёр асуудлыг Монголд суух хугацаандаа гүйцэтгэхээр ирсний нэг нь Истанбул, Улаанбаатарын чиглэлд шууд нислэгтэй болох асуудал. Одоо тэр энэ “даалгавар”-аа  гүйцээсэн ч 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн нислэг цар тахлаас болж, түр тасалдаад байгаа. Удаахи нь хувийн буюу Гүлений сургуулиудыг Засгийн газрын мэдэлд авах асуудал байгаа юм билээ.

БНТУ-д суугаа Элчин сайд Равдангийн Болд ч энэхүү “ажил”-д хүчин зүтгэж, “Монголд очдог Өрнөдийн жуулчдын тавны нэг нь Туркийн нислэгийг сонгодог. 2023 онд тэмдэглэх Бүгд Найрамдах Улсынхаа 100 жилээр бараг бүхнийг дотооддоо хийдэг, дэлхийн эхний арван том эдийн засгийн нэг болох зорилт тавьсан байгаа” гэхчлэн Туркийн Засгийн газрын ажлыг “магтаж” байх юм.

Монголын агаарын тээвэрт шууд нислэг үйлдэх эрхээ халааслаад байгаагаа “барьцаа” туркүүд улам лавшруулж, өдгөө “Хархорины нисэх буудлыг олон улсынх болгож өгнө”, “Тусгай үүргийн нислэг бүрт 20 иргэнийг үнэгүй тээвэрлэнэ”, “Туркиш Эйрлайнс” энгийн хуваарьт нислэг үйлдэж эхэлбэл Америкаас Монголд ирэх тийзийн үнэ 760 ам.доллар болно” хэмээн бурам шиг үгсийг монголчуудын чихэнд наасаар байна.

“Туркиш эйрлайнс” МИАТ-ийн Европ чиглэлийг аажмаар булаах тактик нь тийз хямдарч, монголчууд хожиж, олон жуулчин айлчилж, ачаа бараа ихээр тээвэрлэгдэх сайн талтай мэт өнгөндөө харагдавч, барьцаа ахиулан ахиулсаар магадгүй тав арван жилийн дараа бидний үр хүүхэд хоёр талдаа 2-3000 еврогоор нисдэг болж, 23 жил үйлдсэн Германы чиглэл бүрэн хаагдаж, МИАТ-ийн бусад чиглэлүүд булаагдах, магадгүй орон нутгийн нислэгээ туркүүдэд алдаж мэдэх бодит цаана нь байна.

Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэж монголчууд ярьдаг. Ирээдүйгээ харвал “Туркиш”-т найр тавих нь маш урхагтайг ийн сануулж байна.

Учир нь Турк бол Европ болон Азийг холбосон хоёрхон улсын нэг. Газар зүйн чухал байршлаа ашиглан дэлхийн аль ч чиглэлд хямдаар нислэг үйлдэх боломжтой улс. Туркийн уян хатан, олон тулгуурт гадаад бодлого Монголын нисэхийн салбарыг хэдхэн жилийн дараа хүнд байдалд оруулж мэднэ шүү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
202.126.90.39

hahahaha savlaa gui ene miatiihan baisgeed l zahialgaar bichuulehiin yasan ch zalhdagguin harin ch turkish orj irseneer europ ruu yavah nisleg damjin nisleg edr mash aytaihan taatai bolood bgaa sanagddag huuchin aeroflotoor yavdag bhad tun hetsuu bsandaw oros deer buugaad deerelhuulne hil gaaliinhnii hariltsaa achaa baraagaa aldah geh met manaihan neg hunii uzemjeet yagaad busdiig harluulj muuhai haragduuldag yum boldoo uul ni ali boloh olon garts nislegtei bjiij mongolchuudad ashigtai bmaariin ingej zahialgaar bichdegee bolioo odoo iim seveend chin itgehee bsan!!!

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.209

202.126. Битгий тэнэгт. Юу ч ойлгохгүй бол дуугай бсан чинь дээр. Яг чам шиг тэнэгүүдийг туркууд хайж бгаа. Хар юмыг хар гэхгүй өөр юу гэхийн. Эхлээд үнэгүй дараа нь амандаа орсон тоогоо хэлээд чамд тийзээ худалдана. Ер нь ойлгохгүй юмнаасаа хол бай гэж зөвлөе.

Зочин
3 жилийн өмнө
66.181.164.80

7 хоногт 800 суудлын эрхтэй, 3 удаа нислэг үйлддэг Туркиш МИАТ-ыг дампууруулж бүр Монгол Улсын агаарын тээврийг булааж авах юм уу тээ? Хязгааргүй шахуу эрхтэй бусад авиакомпаниуд ямар ч нөлөөгүй. Сонин л юм. Хэний захиалгаар баримтгүй бичээд байна даа хонгор минь. Захиалгаар юм бичүүлж байгаа бол ядаж агаарын тээврийн талаар мэдлэгтэй сэтгүүлчээр бичүүлж байгаарай даа. Харин ч Туркишийн бодит давуу талыг гаргаж ирсэн, зохиомол хадны мангаагаар хүн айлгасан нийтлэл байна. Энэ улсад чинь агаарын харилцааны гэрээ гэж байдын. Нисэх эрх харилцан олгогддог юм ш дээ :) Элчин сайд 20 монгол хүнийг үнэгүй зөвхөн Станбулаас авчирч чадна гэсэн байсан. Юун дотоодын нислэгийг дампууруулах юун сонин сонин юм яриад байна аа. Хөх инээд хүрэв...

Zochin
3 жилийн өмнө
64.119.25.211

Miatiin sanaagaar bol heniig ch orhulahgui tengeriin uneer yadarsan ard tumnee muljih. Harin ch uur Avia kompaniudiig oruulj liberalchlah heregrei. Tegj baij agaariin teevriin une hyamdarna. Mongoliin ard tumend hyamd nisleg heregrei yu heden dargiin karmag tuntiilgedeg kompani heregrei yu

Hihy
3 жилийн өмнө
66.181.161.45

Tegeed yahav miat iin 1 ongots deeree ocherlood bilet avah gej ariin haalga ashgildag baidalruu ergeed oroh uu. Bi sain uilchilgee avmaar bn. Hund surtal bidh. MIAT bol avilga bas hund surtal oor yu ch bish.

Зочин
3 жилийн өмнө
80.110.108.38

Туркиш айрлайн нисэж эхэлсэнэжр ард түмэнд л ашигтай болсон шүү! Аэрофлот тодорхой хэмжээгээр үнээ буулагсан миат л буулгахгүй хамаг хүнээ алдаад бгаа нь үнэн болноо! Ард түмэнд чанартай хЯмд нисэлгэ хэрэгтэй!!! Нөгөө талаахаа туркууд бас анх нисэж бсан шигээ бхгүй үнээ нэмээд чанар нь муудаад бгаан ч бас үнэн! Гэхдээ л яаж ч бодсон миат с хямд

Zochin
3 жилийн өмнө
66.181.167.58

MIAT iihan odoo ingej soliorch bdgaa boli. Tsag uetee niilj alhaj chadahgui bol salbar nuraahaasaa umnu zaigaa tavij uguh heregtee shd ...

KR
3 жилийн өмнө
202.179.21.203

Иргэдэд ашигтай байвал хэт болгоомжлоод яахийн. Нэг удаагийн нислэгээр үнэгүй 20 хүн авчрах ч их юм шдээ.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.128

туркээс хахаууль авсан этгээдүүд коммент бичиж. Өнөөдөр хямд л байна. Маргааш одооны МИАТ-ынхаас нэг дахин өндөр үнээр явна шүү. Өнгөрсөн хойно амаа барина даа та нар

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.85

Асуудал зөвхөн Турк Аирлайнд биш Манайхны шийдвэр гаргагчдын хахуульд автсан арчаагүй байдаас болж байгаа. Энэ байдлыг ашиглаж ашиг орлогоо нэмэх нь ойлгомжтой, үр дүнд нь энгийн иргэд хохирдгоороо хохирно. Хямд гэдэг боловч билетээ буцаах боломжгүй, өдөр өөрчлөлт өндөр төлбөртэй. Турк бол одоо удахгүй захиалга хийлгэж суудал хадгалуулсаны төлбөр авж ч мэдэх газар шүү. Эрх мэдэлтнүүд мөнгөөр амаа таглуулаад яг ямар нөхцөл байдал үүсч байгааг тоохчгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.