Ерөнхий сайд Соёлын яамны үйл ажиллагаатай танилцсаны дараагаас Соёлын сайд С.Чулуунаас энэ салбарт тулгамдаж байгаа асуудлын талаарх дараах тайлбарыг авсан юм.
-Өнөөдрийн байдлаар Музейн тухай хууль, Кино урлагийг дэмжих хууль, Соёлын талаар төрөөс баримтлах хууль дээр ажиллаж байна. Энэ гурван хууль хэрэгжээд эхлэх юм бол соёл, урлагийн салбарын эрх зүйн орчин бий болох юм. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар сумын соёлын төвөөс Соёлын яам хүртэлх босоо тогтолцоотой болох асуудлыг хэлэлцүүлэхээр болж байгаа. Орон нутгийн соёл урлагийн байгууллагууд үндсэндээ дампуурсан.
Манай яамны төсвийг төсвийн тодотголоор шийдсэн. Бусад хөрөнгө оруулалт хэвээрээ байгаа. Соёл, урлагийн салбарын боловсон хүчнийг сургах тал дээр ажиллаж байна.
Кино үйлдвэр, цирк, Ард кино театр, Лениний музей гэх газрууд өмчийн маргаантай байгаа. Эрх зүйн орчинг судалж дахин авахаар хандана.
Хууль бус соёлын өвийн малтлага, судалгаа хийж байгаа хулгайч нартай Хууль зүйн яамтай хамтран тэмцэнэ. Музейнүүд үнэгүй болсноор хүүхдэд зориулсан хөтөлбөр гарах болсон.
Хүүхэлдэйн театр, Үндэсний Хүүхдийн номын санг барих ажлыг шат дараатайгаар эхлүүлнэ. Чингэлтэй дүүрэгт газрын асуудал шийдэгдсэн байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
үнэн биз,тэр олон зураг хулгайлсан илжигдоржийг шалгаарай