Богд хаан музейн захирал Ц.Эрдэнэбаатар: 1990-ээд оноос хойш Монгол өв соёл, эх хэлээ олон юм аа гээсэн. Харийн соёлыг дэлхийн соёл гэж ойлгох болсон. Ерөнхий сайд “Монгол соёлоор өсгөж, дэлхийн мэдлэгээр чимэх ёстой гэсэн байр суурийг хадгалж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Тийм ч учраас Соёлын яамыг байгуулсан.
Дунд сургуулийн хүүхдүүд урлагийн үзлэг хийхдээ ардын дуугаа дуулсан хүүхдүүдээ шоолдог болсон. Монгол өв соёлоо мартаад эхлэхээр тэр дэлхийн хүн болохгүй Монголоос холдож байгаа гэсэн үг. Иймээс музей, театр, номын санг улсаас сэргээн засварлаж байна.
Богд хааны ордон музейд өдөрт 200-300 хүүхэд үйлчлүүлж байна. Хүүхдүүд Монгол ахуй, түүхтэйгээ танилцаад гардагт сэтгэл өндөр байдаг. Богд хааны ордон музей өнгөрсөн жил тооллого хийхэд алдагдсан зүйлс байгаагүй. Харин хулгайд тодорхой хэдэн зүйлс алдагдсаныг цагдаагийн байгууллагад хянаж шалгаж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.