ОХУ-ын "Спутник-V" коронавирусийн эсрэг вакцины боловсруулагчдын компьютер хэдэн сарын өмнө хакеруудын халдлагад өртсөн талаар Гамалея үндэсний судалгааны хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мэдэгджээ.
Тэрээр "Хакерууд халдлага үйлдсэн. Гэхдээ би мэдээллийн технологийн мэргэжилтэн биш учир эдгээр халдлага вакцинтай холбоотой эсэхийг мэргэжлийн түвшинд үнэлж чадахгүй. Гэсэн хэдий ч манай хөгжүүлэгчдийн компьютерыг хакердах оролдлогууд үнэхээр болсон" хэмээн "Россия-1" сувгийн "Аюултай вирус. Вакцинууд" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Гинцбургийн хэлснээр халдлага хэдэн сарын өмнө буюу түүний судалгааны хүрээлэн "Спутник-V" вакциныг боловсруулж байх үед болсон гэнэ. Харин хакерууд хаанаас халдлага үйлдсэн талаар мэдээлэл олдсон эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: ТАСС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.