Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёлын яамныхан болон соёл, урлагийн салбарынхантай уулзаж байна. Тэрбээр дараах үүргийг тэдэнд өглөө.
Үүнд:
-Соёлын үйлчилгээг шинэ шатан гаргах
-Цахим соёлын сан бий болгох,
-Гадны соёлын сөрөг нөлөөллөөс иргэд, олон нийтээ хамгаалах. Үндэсний соёл урлагаа хөгжүүлэх. Оюун санааны тусгаар тогтнолоо үл алдах,
-Соёл урлагаа эдийн засгийн эргэлтэнд оруулах,
-Соёл урлагийн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх /Соёлын яамны ТНБД-д тэнцэх хүн байхгүй байлаа/.
-Соёлын үнэт зүйлийг бүтээн туурвигч, өвлөн хадгалагчийг төрийн халамжинд байлгах,
-Нүүдлийн соёл урлагт тулгуурласан брэнд бий болгох,
-Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
-Хүүхдүүд рүү чиглэсэн соёл урлагийн асуудлыг анхаарч үзэх, чанаржуулахыг үүрэг болголоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.