СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Армен, Азербайжаны газар нутгийн маргаан хурцдаж 23 хүн алагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Армен, Азербайжан улсуудын эртнээс уламжлалтай газар нутгийн маргаан өнгөрсөн амралтын өдрүүдэд хурцаджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хоёр улсын хил дээр ширүүн мөргөлдөөн гарсан байна. Мөргөлдөөний үеэр багадаа 23 хүн нас баржээ.

Нагорно-Карабахын бүсэд Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд багтаж байсан хоёр улсын цэргүүд буудалцаж дайтсан байна. Уг бүс нутаг нь олон улсын хууль дүрмээр Азербайжаны нутаг дэвсгэр боловч арменчууд хяналтаа тогтоосон байдаг ажээ. . Үүнээс хойш харьцангуй тайван байсан ч зөрчил дахин хурцаджээ.

Газрын тос, байгалийн хийн хоолой Өмнөд Кавказын нутаг дэвсгэрээр дайрч дэлхийн зах зээлд гардаг учир стратегийн өндөр ач холбогдолтой бүс нутаг юм. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөргөлдөөний дараа мэдэгдэл хийж Азербайжан улсыг дэмжихээ мэдэгджээ. Харин ОХУ-ын зүгээс Арментай илүү ойр дотно харилцаатай гэж үздэг ба нэн даруй галаа зогсоож, уулзалт хэлэлцээрээр нөхцөл байдлыг намжаахыг уриалсан байна. Түүнчлэн Америк, Франц зэрэг орнуудаас гадна НҮБ-ын зүгээс зөрчил мөргөлдөөнөө зогсоож гал зогсоох хэлэлцээ хийхийг уриаллаа.

Армены Батлан хамгаалах яамны мэдээлснээр ням гарагийн өглөө Нагорно-Карабах дахь иргэдийн оршин суудаг газар болон бүс нутгийн хамгийн том хот Степанакерт рүү халдсан байна. Нагорно-Карабахын салан тусгаарлагчдын эрх баригчдын мэдэгдсэнээр амь насаа алдсан хүмүүсийн дунд 16 цэрэг, нэг эмэгтэй, нэг хүүхэд байгаа бөгөөд 100 гаруй хүн шархаджээ. Харин Азербайжаны талаас гэр бүлийн таван хүн их бууны дайралтад өртөж нас барсан тухай мэдээлсэн байна.

Армены Засгийн газар уг хэргийн дараахан дайны үеийн онц байдал зарлаж, цэрэг армийг тараан байршуулах шийдвэр гаргажээ.

Нагорно-Карабах нь 4,400 км кв талбайг эзэлдэг уулархаг бүс нутаг юм. Уугуул иргэд нь Армен болон Туркууд байсан ч Зөвлөлтийн үед Азербайжаны автономит муж болжээ. Хүн амын угсаа гарал нь армен боловч олон улсын хэмжээнд Азербайжаны нутаг гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.