ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн долоо, найм, есдүгээр саруудад амбулаторийн нөхцөлд бүртгэгдсэн вирусийн хувьд томуу төст өвчний вирус буюу В хүрээний рино, энтер вирус илэрсэн нь харагдаж байна. Манай улсад одоогоор томуугийн вирус илрээгүй харин томуу төст өвчний вирус идэвхтэй байна.
Эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүд энтер вирус буюу гар, хөл, амны өвчнөөр өвчилж байна. Энтервирус нь бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог. Хоолой, залгиураар идээд тууралт гарах. Мөн гар хөлний арьсаар идээд тууралт гардаг онцлог шинжтэй. Бага насны хүүхэд халуурах, хэвлийгээр базалж өвдөх буюу суулгалт, бөөлжсөөр илэрдэг.
Риновирус нь хамрын салстад байрладаг. Тухайн хүн даарснаас биеийн хэм 33-35 хэм хүрмэгц энэ вирус эдэвхждэг. Буцаад 37 хэм хүрэхэд уг вирус идэвхгүй болдог. Тэгэхээр бага насны хүүхэд ханиад, шуухинаа хүрмэгц бүлээн юм сайн уулгаж, биеийн хэмийг дэмжээрэй.
Риновирус бага насны хүүхдүүдэд дараах хүндрэлийг өгдөг. Жишээлбэл, чихээр хатгаж өвдөх. Дунд насны хүүхдүүдэд гамрит хөндийн үрэвсэл хавсарч өвчилсөн харагдаж байна. Дээрх хоёр вирусээр бага насны хүүхдүүд өвчилж, маш хурдан хугацаанд хатгаагаар хүндэрч байна.
Томуугийн вирус арванхоёрдугаар сарын дундаас идэвхждэг. Томуу төст өвчнөөсөө илүү хор уу чанартай байдаг. Бүх насны хүмүүсийг өвчлүүлэх эрсдэлтэй. Иймд дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжин, хоолны өмнө гараа угааж, амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.