СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп Ерөнхийлөгч болсон жилдээ ердөө 750 ам.долларын татвар төлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлсөн татварын талаарх зарим баримт материалыг Нью-Йорк Таймс сонин дэлгэжээ. Уг сонинд нийтлэгдсэнээр Ерөнхийлөгч Трамп 2000 он гарснаас хойш 15 жилийн 10-т нь татвар огт төлөөгүй байна. Учир нь тэр алдагдал орлогоосоо давсан гэх тайлбарыг өгчээ.

Нью-Йорк Таймсын ням гарагт дэлгэсэн баримтад Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон 2016 он болон Ерөнхийлөгчөөр ажилласан эхний жил болох 2017 онуудад холбооны орлогын албан татвар гэж ердөө 750 ам.доллар төлсөн байна. Түүний татварын талаарх мэдээлэл ил тод болсны дараа Трамп Цагаан ордноос мэдэгдэл хийж би улсын орлогын албан татварын санд маш их татвар төлсөн хэмээн мэдэгджээ.

Мөн сонин дээр нийтлэгдсэн баримтыг худал мэдээлэл бөгөөд аудитын хяналт шалгалтын дагуу татварын эргэн төлөлтөө олон нийтэд дэлгэн харуулна гэж мэдээлсэн байна. . Энэ долоо хоногт тэрээр 11 дүгээр сарын 3-ны өдөр болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байдентай хэлэлцүүлэг хийх юм байна.

Ерөнхийлөгч болон сонгогдохоосоо өмнө Трамп үл хөдлөх хөрөнгө, хэвлэлийн салбарын шилдэг бизнес эрхлэгч гэдгээрээ нэртэй байсан. Түүнийг гурван настай байхдаа одоогийн ханшаар 400 гаруй сая ам.долларын үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийн өв залгамжлагч болсон гэж үздэг.

Таймс сонинд нийтэлснээр Трамп Цагаан ордонд суусан эхний хоёр жилдээ хилийн чанад дахь компаниудаасаа л гэхэд 73 сая ам.долларын орлого олжээ. Мөн 2018 онд “The Apprentice” цуврал шоугаараа 427,8 сая ам.долларын орлого олсон гэж мэдээлжээ. Уг жилд хоёр ч оффисын барилгад хөрөнгө оруулснаар 176,5 сая ам.долларын ашиг орлого хуримтлуулсан байна. Үүнээс гадна тэр гольфийн талбай, гольфийн сургалт хөтөлбөрүүдээрээ хэтэвчээ зузаалдаг. Гэвч олон сая долларын ашиг орлоготой ч орлогын албан татвар бараг төлөөгүй байгаа нь Нью-Йорк Таймс сэтгүүлийн онцлох сэдэв болов.

Эх сурвалж: CNN, BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.