СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Техасын усан хангамжаас тархи идэгч бичил биет олджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

АНУ-ын Техас мужийн нийтийн усан хангамжаас үхлийн аюултай тархи идэгч микроб илэрсэн тул албаны хүмүүс Хьюстон хотын ойролцоох зарим нутгийн оршин суугчдыг цоргоны усаа хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.

Техасын Байгаль орчны чанарын комисс баасан гарагийн орой Бразоспорт Усны газарт тус талаар сэрэмжлүүлсэн байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр

Энэхүү микроб ихэвчлэн бохирдсон усаар дамжин хүний биед хамраар нь нэвтэрдэг бөгөөд, тэндээсээ тархи руу дамжин халдварладаг байна.

Тус халдвар нь ихэвчлэн үхэлд хүргэдэг бөгөөд хүмүүс нуур, гол зэрэг цэнгэг ба бүлээн усанд сэлэх, шумбах үед тохиолддог байна. Бразоспорт Усны Газрын усны эх үүсвэр нь Бразос гол аж.

Түүнчлэн Фрийпорт дахь 4,200 ажилтантай "Dow Chemical" компани болон 2,345 хоригдол, 655 ажилтантай мужийн шоронгийн ангиуд өртсөн байна.

Бразоспортын удирдлагууд байгууллагын усны системийг сайтар цэвэрлэн, дараагаар нь усны дээжид туршилт хийн, уг системийг ашиглахад аюулгүй болохыг батлах хүртэл одоогийн зөвлөмжийг хэвээр үлдээх гэнэ. Уг мэдэгдэлд мөн хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.