СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-27

Бага насны хоёр хүүхдийг үерээс аварсан сурагчдыг “Шударга журам” медалиар шагналаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа.

Тодруулбал, 2020 оны долдугаар сарын хоёрны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн нутагт орсон хүчтэй мөндөр, аадар борооны улмаас малчин Л.Батжаргалын гэр үерт автсан байна. Л.Батжаргалынд амрахаар очоод байсан

“Шударга журам” медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сайхан сэтгэлт, чин зоригт хөвгүүд Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарт эр зориг, шударга зан чанарынх нь төлөө, хүүхдүүдийн амь насыг аюулаас аварсных нь төлөө талархал илэрхийлж, “Шударга журам” медаль гардуулж байгаа юм.

Эрдэм номд хичээнгүйлэн суралцаж, эрдэмт багш нараасаа их зүйлийг сурч мэдэж аваарай. Эцэг эхдээ тустай, эх орондоо ачтай сайн хүмүүс болж хүмүүжээрэй. Баяр хүргэе!” гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.