Давст сумын нутаг Шар булаг хэмээх газарт есдүгээр сарын 1-ний өдөр ОХУ-ын GIRAN ALLIANCE бэлтгэн нийлүүлэгч байгууллагын дизель түлш ачиж явсан автоцистерн осолдож, ихээхэн хэмжээний дизель түлш асгарч хөрс, орчинг бохирдуулсан.
Тус газрыг цэвэрлүүлэхээр НИК ХХК-д шаардлага хүргүүлснээр тус газрын бохирдсон хөрсийг хуулж цэвэрлэх, дүүргэлт нөхөн сэргээлт хийлгэлээ. Бохирдсон хөрсийг хуучин НИК ХХК-ийн Увс салбарын тусгаарлагч талбайд буулгасан. Цаашид хоёр талын гэрээнд аюул ослын төлөвлөгөө, ямарваа зөрчил гарахад хэрхэн шийдвэрлэх талаар тусгахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: Увс Мэргэжлийн Хяналтын Газар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.