СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-26

Замын цагдаагийн гүүрний эргэлтийн замыг барьж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил үргэлжилж байна.

Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүр нь нийт зургаан хэсгээс бүрдэж буй. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух автозамын барилгын ажил бүрэн дуусаж өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад орсон юм.

Одоогийн байдлаар зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8,5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарц болон Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүрийг барьж байна. “А” рамп нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай байх юм.

Мөн Нарны замаас хойд хэсэг Олимпийн гудамжны гүүрний туслах замуудыг ашиглалтад оруулах аж. Ингэснээр Олимпийн гудамж Нарны замтай холбогдох юм байна. Ирэх сарын 25-нд “А” рампын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна. Үндсэн автозамын хувьд үерийн ус зайлуулагч, гэрэлтүүлэг, явган хүний замын тохижилт зэрэг ажлууд хийгдэж байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.