Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 13 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдрийн барилдаанд гэмтлийн улмаас башёг түр өнжөөд байсан Кирибаяама Лхагвасүрэн эргэн ирж ээлжит даваагаа авсан бол маэгашира цолтнуудыг тэргүүлэн барилдсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг өнжихөөр боллоо.
13 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Шодай, Тобизару нар 11 даваа, хоёр унаатайгаар тэргүүлж байгаа бол 10 даваа, гурван унаатай тус бүр дөрвөн бөх араас нь нэхэж байна.