Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнөөдөр ЭХЗХ болон ОСНААУГ-ын албаны хүмүүсийн хамтаар Буянт-Ухаа-1 хорооллын иргэдтэй уулзав. Тус хорооллын СӨХ-г "Опен хаус" ХХК эзэмшдэг бөгөөд ашиглалтад орсноос хойш буюу таван жилийн турш иргэд халаалтыг ердийн хэмээр авч чадахгүй, зутруухан аж төрж байгаа аж.
Иргэдийн гомдоллож байгаагаар ашиглалтад орсноос хойш халаалт доголдож, өвлийн өвөл зутруухан аж төрдөг болсны гол буруутан нь "Опен хаус" ХХК учир төр барьсан хорооллоо өөртөө аваач гэдэг хүсэлтийг Засаг даргад тавьж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар өмчийн маргаан шүүх дээр яваа ба үүнийг шийдэгдсэний дараа ОСНААУГ буюу нийслэлийн мэдэлд авах бүрэн боломжтой гэж өгүүллээ.
Харин Засаг дарга Ж.Алдаржавхлан "Бид мэргэжлийн хүмүүсийн үгийг авах хэрэгтэй. Хоёр тал хоёр өөр зүйл яриад байгаа тул мэргэжлийн хүмүүс нь цуг сууж байгаад асуудлыг ярих хэрэгтэй байна. Тамгын газар хоёр ажил хийхээр төлөвлөөд байгаа. Нэгд, цэцэрлэг барина. Газрын эрхийг нь цуцалж байгаа. Хоёрт, хорооллыг нэвт гардаг зам тавина" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наад мэдээгээ зөв бэлдэж гарчигаа зөв өгөөч сөх, контор тусдаа байгууллага бздэн