Нийслэлийн Налайх дүүрэг III хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд тус дүүргийн харьяат иргэн С /19 настай, эрэгтэй/-ын амь насыг хөнөөж, цогцсыг булж хаясан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Тухайн иргэний цогцсыг Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 2 м3 шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.