Энэ долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 9118 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 11449 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 184 төгрөгөөр (1.6%), үхрийн цул махны үнэ 7 төгрөгөөр (0.1%) тус тус өссөн байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8600 төгрөг. Харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13000 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 67 төгрөгөөр (0.7%), хонины цул махны үнэ 108 төгрөгөөр (1.1%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13000 төгрөгөөр худалдаалж байна.
Монгол төмс 0.7 хувиар өсч 746 төгрөгөөр, монгол лууван 9.1 хувиар буурч 1306 төгрөгөөр, монгол байцай 0.5 хувиар буурч 870 төгрөгөөр, монгол хүрэн манжин 7.6 хувиар өсч 1863 төгрөгөөр, сонгино 4.8 хувиар өсч 1644 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.