СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Богд ууланд зэрлэгшсэн ноход хотны мал барьж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Нийслэл хотод золбин нохой ихсээд байгаа. Үүнтэй холбоотой устгал явуулдаг ч золбин ноход уул, ой мод руу орж сүрэглэн зэрлэгшдэг байна. Тийнхүү зэрлэгшсэн ноход айлын мал барих, ан амьтдын нялх төлийг барих тохиолдол ихсээд байгаа юм.

Нэг жилийн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Сэлбэ зусланд зэрлэг ноход янзага барьсан тухай мэдээлэл гарч байсан. Хотын орчимд зэрлэг ноход элбэг болж тэр хэрээрээ малчид болон ан амьтанд хөнөөл учруулах болоод байгаа юм.  

Айл өрхүүд нүүж явахдаа тэжээж байсан нохойгоо орхих, гэртээ тэжээж байсан нохойныхоо гөлгийг төөрүүлэх нэрийдлээр зуслангын газар, ууланд аваачиж хаях тохиолдлууд их байгаа бөгөөд үүнийг дагаж зэрлэг нохдын сүрэг нэмэгддэг аж. Мөн хотод нохойн устгал эхлэхэд зугтаж дайжсан ноход уул хаданд гарч сүрэглэн амьдардаг байна.

. Хот болон хотын хойд чиглэлийн зуслангын бүсэд нохойн устгал явуулдаг. Харин Богд хан уулын дархан цаазат бүсэд буун дуу гаргах хориотой. Тийм ч учраас тусгай зөвшөөрөл албаны хүмүүсийн хамтын ажиллагааны дүнд зэрлэг ноходын тоог багасгахаар ажиллаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.