Нийслэлийн төсвийг буруу зарцуулсан талаар НИТХ дахь АН-бүлэг, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нар мэдээлэл хийж байна...
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат:
-Ковид-19-ийн үед холбогдох байгууллагууд сайн ажилласан хэдий ч иргэдээс цугласан хандивын мөнгөөр бие биенийгээ шагнаж байгаа нь ёс зүйгүй, алдаатай үйлдэл болсон. Тиймээс тухайн үеий нийслэлийн засаг дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагчийг түр орлон гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгалан даргад шаардлага хүргэж байгаа. Ард түмнээсээ уучлалт гуйх ёстой.
Улс төрийн намууд ёс зүйн зөрчлүүдийг гаргаж болохгүй дараагийн удаа ийм алдаа гаргахгүйн тулд хяналт шалгалтуудыг маш сайн хийж, тодорхой авах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй. Хяналт шалгалтын аудитын дүн гарахаар танилцуулах болно.
Нийслэлийн иргэдийн төлөөөллийн хуралд нийтдээ 45 хүн дэвшиж байгаа. Мөн дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчид тодорсон байгаа. Энэ олон хүн дотор ямар нэгэн даргын хүүхэд байхыг үгүйсгэхгүй. Тэр хүмүүсийг онцгойлоод ярих юм бол олон байгаа юм шиг санагдана. Нийслэлийн ардчилсан намын залуучууд өөрсдийг зүтгэлээр дэвшиж байгаа.
НИТХ-д орох гэж байгаа хүмүүс намын хорооны хурлаар шийдэгддэг. Иргэдийн хуралд Ардчилсан нам бусад намуудтай ямар байдлаар орох талаар Нийслэлийн намын хорооны хурлаар хэлэлцээд шийдвэр гаргасан. Үүн дээр маш сайн ярилцаад намууд хамтрахаар болсон. МАН ба бусад нам гэсэн сонголтыг хийгээд байгаа учир намын хорооны олонхын хурлаар хамтрах шийдвэрийг гаргасан. Сонгуулийн үеэр луйвар гарах учраас хамтдаа хяналт тавихаар энэ шийдвэрийг гаргасан.
Миний хувьд Ардчилсан намын гишүүний хувьд маш олон өөр үзэл бодолтой хүмүүс байгаа.
Бидний хувьд сөрөг хүчний хяналт тавих, эрх баригчид амлалтаа биелүүлэхэд ташуур өгөх, мөн Нийслэл хотын хөгжилд тодорхой хэмжээгээр санал хэлэх, хэрэгжүүлэх боломжит зүйлсийг хийж ирсэн. Үүнийг ард иргэд дүгнэх болно.
Ардчилсан намаас гишүүн асан Ж.Батзандан, гишүүн асан Л.Болд нар шинэ нам байгуулаад явсан. Тэгэхээр ямар нэгэн намын хагарал бутрал байхгүй. Ардчилсан намын гишүүд өөрсдийг үзэл бодлоо ард иргэдэд илэрхийлэх нь зүйтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.