ГЕГ-ын Зѳрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын нутаг дэвсгэр, Цагаан хад, Гашуунсухайт боомтод ээлжит хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.
Энэ үеэр нүүрс тээврийн жолооч нарт хар тамхи, сэтгэцэд нѳлѳѳт болистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн сургалт зохион байгуулж, сэрэмжлүүлэг сурталчилгааны материал тараан ажиллалаа.
Урьд өмнөх шалгалтуудаар мими зэрэг мансууруулах үйлчилгээтэй бодисууд 8-10 кг илэрч хураагдаж байсан бѳгѳѳд урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн арга хэмжээний үр дүнд зөрчил эрс буурчээ.
Уг ажиллагааг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулж, цаашид тогтмол зохиохоор тѳлѳвлѳв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.