СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2020-09-23

Н.Саарал: Нүүрс тээврийн жолооч нартай байгуулсан гэрээгээ зөрчсөн тул 82 жолооч ажил хаялт зарласан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Манай улс БНХАУ-д худалдаалдаг нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд “Ногоон гарц” хэмээх журмын боловсруулж, өдөрт найман сая ам.долларын нүүрсний экспортыг хийж эхэлсэн.

"Эрдэнэс-Тавантолгой" уурхайгаас хоёр км-ын алсад 82 жолооч нар ажил хаялт, суулт зарлаад байна. .

Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Саарал “Нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй компани 2019 оны аравдугаар сард 80 гаруй жолоочтой сарын 4.5 сая төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэвч тухайн компани тээвэр хийх зөвшөөрлөө аваагүй байсан тул ажилтнууддаа сул зогсолтын мөнгө өгөхөөр болсон. Ингээд удахгүй ажил эхлэх тул ажлаасаа гаралгүй хүлээж байх уу хэмээн 11 сарын турш сарын 420 мянган төгрөгийн сул зогсолтын цалин өгсөн.

. Ингээд бүтэн жил ажилгүй байсан жолооч нарын хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул суулт зарласан байгаа. Компанийн удирдлагуудтай өнөөдөр уулзахад цалингийн хэмжээгээ өсгөх амлалт өгч хоёр тал одоогоор зөвшилцөлд хүрэхээр болсон” гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.