Алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ойг тохиолдуулан лааны тосон баримлын үзэсгэлэнг өнөөдөр дэлгэлээ.
Энэхүү үзэсгэлэнд Монгол гүрний үеийн түүхэн баатруудыг лааны тосон баримлаар урлажээ. Тус баримлыг Монголын Үндэсний музейд есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 23-ны хооронд олон нийтэд нээлттэй толилуулах юм байна.
Эдгээр лааны тосон баримлууд Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагддаг бөгөөд түүнийгээ сэргээн засварлаж олон нийтэд үзүүлж байгаа юм. Монголын эзэнт гүрний түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас засал чимгийг сэргээн бүтээснээрээ хүүхэд залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтой төдийгүй, түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэглэгдсэн гэж зохион байгуулагчид ярьж байна.
Үзэсгэлэнг “Мөнх тэнгэрийн цаг” ТББ, Чингис хааны лаан баримлын музейтэй хамтран зохион байгуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.