СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-09-23

ХӨСҮТ-д коронавирусийн шинжилгээ өгөхөд 150 мянган төгрөгийн үнэтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Манай улсын хувьд гадаадаас ирж байгаа бүх иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдөн батлагдсан тохиолдол 313 болж, 303 иргэн бүрэн эмчлэгдэн эмнэлгээс гарсан.

Манай улсын хувьд дотоодод коронавирусийн халдвар бүртгэгдээгүй тул бусад улс орнууд шиг иргэдээ бүрэн шинжилгээнд хамруулахгүй байгаа ажээ. Гэхдээ иргэн та хүсвэл коронавирусийн халдварын шинжилгээг сайн дураараа өгөх боломжтой гэдгийг юм.

Иргэдийн хувьд гадаад улс руу суралцахаар, албан ажлаар явж байгаа иргэд сайн дураараа шинжилгээ өгч байна. ХӨСҮТ-ийн амбулаторит 08:30-12:00 цагийн хооронд иргэд 150 мянган төгрөгөөр коронавирусийн шинжилгээ өгөх бүрэн боломжтой аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.