СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коби Брайантын эхнэр Лос Анжелесын цагдаагийн газрыг шүүхэд өгчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хар мамба хочит сагсанбөмбөгийн од Коби Брайант энэ жилийн нэгдүгээр сарын 27-ны өдөр охин Жианнагийн хамт болоод бусад нөхдийн хамт нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн харамсалтай явдал болсон билээ. Тэгвэл хайртай дотны хүмүүсээ гэнэтийн ослоор алдаж, гурван охины хамт бэлэвсэрч үлдсэн Ванесса Брайант Лос Анжелесын шерифийн алба болон шериф Алекс Виллануэваг шүүхэд өгчээ.

Учир нь NBA-ийн домогт тамирчин болоод түүний охин Жианна, бусад долоон хүний хамт осолдсон нисдэг тэрэгний ослын газрын зургийг олон нийтэд дэлгэсэнд Ванесса Брайант дүргүйцсэн байна. Лос Анжелесийн дээд шүүхэд гаргасан гомдлын дагуу иргэний нууцыг хадгалах эрхийг зөрчсөн, сэтгэл санааны хүнд гарз хохирол учруулсан, хувийн нууцыг дэлгэсэн, хэрэгт тоомжиргүй хандсан гэж шериф болон шерифийн албыг буруутгажээ.

Осол гарсан өдөр гэр бүлийн гишүүд нь Лост Хиллс шерифийн газарт цугласан бөгөөд ослын газрыг хамгаалалтад авсан гэж хэлжээ. Гэвч цагдаагийн албанаас мэдээлэл алдагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд ослын газрын зураг цацагдаж шүтэн бишрэгчдийнх нь дунд сум мэт тархсан юм.

. Харин гуравдугаар сард шерифийн алба ослын газар дээрх зургуудыг мөрдлөгөөс гадуур олон нийтэд тараасан хэргийг шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн юм.

Ванесса хайрт охин, нөхөр хоёроо алдсаны дараа эдгээр зургууд олон нийтэд хүрч сэтгэл санааны нөхцөл байдлыг улам дордуулж, хүүхдүүд нь түүнийг харчихвий хэмээн ихэд шаналсан байна. Түүнчлэн хатагтай Брайант нисдэг тэрэгний OC Helicopters компанийг осолд буруутай хэмээн үзэж шүүхэд зарга үүсгээд байгаа юм.

Эх сурвалж: CNN  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
59.153.85.68

t1 gichii

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.