СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ, БНХАУ-ын харилцаа НҮБ-ын виртуал хуралдааны үеэр хурцдав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалт энэ сарын 15-ны өдөр Нью-Йорк дахь төв байранд эхэлсэн. Цар тахлын үеийн хөл хорио, тусгаарлалтын хүрээнд 75 дахь удаагийн чуулга уулзалтад улс орон бүр нэг төлөөлөгчөө илгээхээр болсон. Харин жил бүр энд цуглаж гар гараа барин, халуун дотноор тэврэлддэг дэлхийн төр засгийн удирдагчид урьдчилан бэлдсэн 15 минутын илтгэлээ цахимаар илгээж виртуал уулзалт хийж байгаа юм.

Чуулганд хамгийн түрүүлж үг хэлэх эрхмүүдийн дунд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн орнуудын удирдагчид багтсан бөгөөд тэд мягмар гарагт илтгэлээ тавьсан. Харин энэ үеэр Америк, Хятадын угаас таагүй байсан харилцаа улам бүр хурцадсан гэх дүгнэлтийг ажиглагчид хийж байна.

Өчигдөр Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Си Зиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Бразилийн төрийн тэргүүн Жайр Болзонаро нар дижитал уулзалтыг эхлүүлэн илтгэлээ тавьсан.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга .

Энд яригдсан ноцтой асуудал нь Ерөнхийлөгч Трамп Ковид цар тахлыг “хятад вирус” хэмээн дуудсан байна. Энэ нь Хятадыг цар тахлыг тараасан хэмээн шууд буруушаасан үйлдэл юм. Харин Хятадын дарга илтгэлдээ ямар ч улстай хүйтэн дайн хиймээргүй байна гэсэн утга агуулга бүхий үг хэлжээ.

Трамп дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалд Хятад буруутай учир хариуцлага тооцох ёстой гэв. Учир нь тахал тархаж эхлэх үед хилээ хаалгүй нислэг үйлдсээр байсан нь дэлхий дахинд тархахад хүргэсэн гэжээ.

Харин Хятадын дарга мэдэгдэлдээ харилцан яриа хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа ба дэлхийн аль ч улс оронд дэлхийн хэмжээний үйл явдалд давуу эрх эдлэх, бусдын заяа төөргийг хянах, хувийн эрх ашгийнхаа төлөө улайрах эрх байхгүй гэдгийг хэлсэн байна. Энэ үеэр .

Америкт Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа тул Трампын энэ удаагийн мэдэгдэл тун чухал байлаа. Тэр халдварын тархалтад Хятадыг буруутгаж, улсынхаа эрүүл мэндийн ажилтнуудын үйл ажиллагааг сайшаасан юм.  

Бусад удирдагчийн тухай Макрон дэлхийн ирээдүйг Хятад, Америкийн өрсөлдөөнөөр баллаж болохгүй гэдгийг анхааруулсан бол коронавирусийн халдварын тархалтаар дэлхийд гуравдугаарт орж байгаа Бразилийн Ерөнхийлөгч Болзонаро Амазоны ширэнгэн ой шатсанд түүнийг буруутгасан шүүмжлэлийн эсрэг байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

GG
4 жилийн өмнө
203.91.115.47

Хятадын Ерөнхийлөгчийн мэдэгдэл сайн байлаа. Харин Трамп сонгуулийнхаа ажлыг бодож мэдэгдэл хийдэг

Зочин
4 жилийн өмнө
66.181.189.145

Argagui ireedui irjee. Online hural hiigeed delgetseer yarina gedeg 30 jiliin omno fantastic bailaa shu de.

Мэдрээ
4 жилийн өмнө
202.9.46.191

Хятад бол энэ дэлхий гариг дээр үүссэн хорт хавдар муу бүхний эхлэл

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.