СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ НҮБ-ын ажилчдад үнэгүй вакцин санал болгожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус байгууллагын ажилчдад "Спутник-V" коронавирусийн эсрэг вакциныг үнэгүй түгээнэ хэмээн мэдэгджээ.

Тэрээр "Бидний хэн нь ч энэ аюултай вирустэй нүүр тулах боломжтой. Вирус НҮБ-ын төв байр болон бүс нутгийн байгууллагуудын ажилчдыг тойрч өнгөрөөгүй" хэмээн мягмар гарагт Москвагаас илгээсэн бичлэгтээ хэлсэн байна.

Өнгөрсөн сард "Спутник-V" вакциныг дэлхий нийтэд зарлан, өөрийн төрсөн охин нь туршилтын вакциныг тариулсан гэж мэдэгдэж байсан

Мөн тэрээр энэхүү саналыг олон нийтийн эрэлт хэрэгцээний хариу гэж тайлбарлан "НҮБ-ын зарим хамт олон биднээс энэ талаар асуусан. Бид тэдний хүсэлтэд хайхрамжгүй хандахгүй" гэсэн байна.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик үүний хариуд "Ерөнхийлөгч Путины тавьсан өгөөмөр саналд бид талархаж байна. Манай эмнэлгийн үйлчилгээ энэ талаар судалж үзэх болно" гэжээ.

Тэгвэл ДЭМБ-ын Европ дахь бүсийн захирал Ханс Клуге өнгөрөгч даваа гарагт Москва хотод айлчлан, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкотой уулзсаныхаа дараа "Спутник-V" вакциныг сайшаасан болохыг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.